ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.03-04/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.03-04/

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагад гишүүдийн авлигын хэрэг ихээр хохирол учруулж байна

Өмнөд хятадын өглөөний сонин. 2017.01.02. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хятадын хууль тогтоох дээд байгууллагад хууль тогтоогчид авлигын хэрэг, сонгуулийн луйвар хийсэн зэргийн улмаас 100 гаруй орон тоо гарчээ. Одоогийн байдлаар парламентын 2879 гишүүнээс ба 108 орон тоо дутуу байна хэмээн Үндэсний Ардын их хурлын Байнгын хорооноос мэдэгджээ. Ерөнхийлөгчийн албыг Ху Жинтао хашиж байсан 2012 онд парламентад 9 суудал сул байжээ. Эх газрын томоохон улс төрийн институцийн нэг болох хууль тогтоох байгууллагад авлига, луйвар маш их оршиж байна. Хууль тогтоомж зөвхөн онолын түвшинд яригдаж, хууль тогтоогчдын ёс зүйгүй байдал, эрх мэдэлд нөлөөлж буй мөнгөний хүч зэрэг нь хятадын ард түмний Засгийн газар, удирдагчдаа итгэх итгэлийг унагаж байна. Хамгийн том сонгуулийн луйвар бол Лиаонинг мужаас сонгогдсон 45 гишүүнтэй холбоотой өнгөрсөн жилийн асуудал юм. Тус мужийн хурлын 523 төлөөлөгч Үндэсний Ардын их хуралд 45 төлөөлөгч сонгогдоход нөлөөлснийг албаныхан тогтоосон байна. Үндэсний Ардын их хуралд тус мужаас 70 гаруй төлөөлөгч орсон байна. Үндэсний их хурлын төлөөлөгчдийг 5 жил тутамд сонгодог боловч ихэнхи нь намын гишүүн учир зүгээр гар өргөөд сонгодог байна. Хууль тогтоох байгууллагад итгэх аргагүй хэмээн Бээжингийн олон улсын харилцааны Их сургуулийн харилцааны профессор Цяо Му ярьжээ.

Эх сурвалж: http://www.scmp.com/news/china/policies-politics/article/2058717/corruption-scandals-contribute-fall-number-china

Экваторын Гвиней Улсын Ерөнхийлөгчийн хүү авлигын хэрэгт холбогджээ

Ройтерс. 2017.01.02. Африкийн баруун эргийн газрын тосоор баялаг жижигхэн улсын Ерөнхийлөгчийн хүү өөрийн улсаас хулгайлсан хөрөнгөөрөө Парисд үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй, тансаг автомашин худалдан авсантай холбоотой шүүхэд дуудагджээ. Ерөнхийлөгч Теодоро Обиянг-ийн хүү Теодорин Обиянг нь дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг юм. Тэрээр төсвийн хөрөнгө завшиж угаасан хэрэг нь нотлогдвол 10 жилийн хорих ял, үлэмж хэмжээний торгууль хүлээнэ. Теодорин буруутгаж байгаа зүйлийг үгүйсгэж байгаа аж. Уг хэрэг нь Габон, Конго зэрэг Африкийн улсуудаас Франц Улсад хууль бус хөрөнгө угаасан асуудалтай холбоотой шүүхэд шийдвэрлэгдэх анхны хэрэг юм. Теодорин Обиянг 2005 онд Парисын алдартай Фош гудамд 25 сая евроны үнэтэй фитнессын зал, турк сауна, кинодэлгэц бүхий бүжгийн танхимтай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан ба өндөр үнэтэй автомашины цуглуулгатай аж. Үүнээс гадна үнэтэй хувцас, үнэт эдлэлтэй ба түүний хөрөнгө 100 сая еврогоор үнэлэгдэж байна. Прокурорын байгууллагаас түүнийг авч буй цалингаас давсан хөрөнгө эзэмшдэг хэмээн үзэж байна.

Түүний хэргээс гадна Габон Улсын Ерөнхийлөгч Али Бонго, Конго Улсын Ерөнхийлөгч Денис Сассо Нгуэссо нарын хууль бус хөрөнгийн хэргийг шалгаж байна. Тэдний Парист эзэмшдэг 60 гаруй үл хөдлөх хөрөнгө, 200 гаруй банкны дансны асуудал яригдаж байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-equatorial-france-court-idUSKBN14M0WX

Яамны төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ

Фрималайзитудэй. 2017.01.04. Хээл хахууль авсан, албаны эрхээ хэтрүүлсэн хэрэгт холбогдуулан нэгэн яамны төрийн нарийн бичгийн даргыг Малайзийн Авлигын эсрэг комиссоос баривчилжээ. Тус байгуулагын мөрдөн шалгах үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Азам Баки уг мэдээллийг баталсан байна. Харин аль яамны, хэн гэдэг хүнийг баривчилсныг одоогоор мэдээлээгүй байна.

Эх сурвалж: http://www.freemalaysiatoday.com/category/nation/2017/01/04/ministry-secretary-general-arrested-over-corruption/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА