ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.04-05/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.04-05/

Яамны төрийн нарийн бичгийн даргатай хамт түүний хоёр хүүг саатуулжээ

Малаймайлонлайн. 2017.01.05. Малайзийн Авлигын эсрэг комисс авлига, мөнгө угаасан, албан тушаал хэтрүүлсэн хэргээр яамны төрийн нарийн бичгийн даргыг баривчилсан. Уг асуудалтай холбоотой түүний хоёр хүүг саатуулах зөвшөөрлийг шүүгч Ник Исфани Тасним Рахман өгсөн байна. Мөн бэлэн мөнгө, 3 сая рингит (670000 ам.доллар) тэнцэх алтан гулдмай зэргийг хураасан байна. Төрийн нарийн бичгийн дарга болон түүний нэг хүүг өчигдөр баривчилсан ба хоёр дахь хүүг хэзээ баривчилсан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: http://www.themalaymailonline.com/malaysia/article/ministry-sec-gen-sons-remanded-for-corruption-probe

Баруун Австралийн орон нутгийн зөвлөлөөс нийтийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна

АБС.НЕТ 2017.01.04. Авлига болон гэмт хэргийн комиссоос Шайр оф Эксмоуз газрын удирдлагыг зургаан сарын хугацаатай шалгажээ. Орон нутгийн зөвлөл нь Нигало төвийн 30 сая ам.долларын өртөг бүхий шинжлэх ухаан, судалгааны зориулалттай сүлжээ, 1 сая ам.долларын өртөг бүхий аквариум барих ажлыг ямар ч тендер зарлахгүй хийлгэсэн байна. Орон нутгийн зөвлөлийн төлөөлөгчид ямар үүрэг, хариуцлагатайгаа мэдэхгүй байна хэмээн орон нутгийн сайд Пол Майлс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: http://www.abc.net.au/news/2017-01-04/exmouth-council-suspended-over-governance-concerns/8162066

Авлига Европт заналхийлж байна уу?

Евроактивком. 2017.01.04. Европын сонгогчдын гуравны хоёр нь улс төрийн нам, үндэсний парламент авлигад автсан хэмээн үзсэнийг Дэлхийн авлигын хэмжүүр судалгааны үр дүн харуулжээ. Сонгогчид юу хэлсэн юм бол? Европт авлигыг зүгээр нэг бэлэн мөнгө бор дугтуйд хийгээд өгөхийг хэлэхгүй. Энэ нь мөнгөний эрх мэдэл улс төрийн үр дагавраар илрэх нөлөөллийн асуудал юм. “Нөлөөллийг худалдан авах, эрх мэдлийг худалдах” байдлаар илэрхийлэгдэнэ. Харин хэн тэр эрх мэдлийг худалдан авч байна вэ? Эрчим хүчний зах зээлийг авч үзэхэд үндэстэн дамжсан корпорациуд болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл. Парижийн 2015 оны Байгаль орчны өөрчлөлтөд зориулсан дээд хэмжээний уулзалтаар агаар дахь нүүрс төрөгчийн хийн хэмжээг хянах талаар хэд хэдэн арга хэмжээ авсан. Эдгээрийг хэрэгжүүлэх асуудал үндэсний засгийн газруудын үйл ажиллагаа юм. Гэтэл луйвар, авлигын улмаас Европын холбоо хүлээсэн үүргээсээ зайлсхийж байна. Агаарт цацаж буй автомашины хорт хийтэй холбоотой Дизельгэйт шуугиан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд авлига оршиж байгааг харуулсан. Европын автомашин үйлдвэрлэлийн салбар Брюсельд лобби хийдгээрээ аль хэдийн алдартай болсон. Европын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг Фольксваген компанийн “хуурах зориулалттай төхөөрөмж”-ийн асуудал үүнийг тодорхой харуулсан. 8 сая автомашин ийм төхөөрөмжтэй үйлдвэрлэгдсэн байсан. Эрчим хүчний зах зээлээс гадна корпораци, бизнесийн салбарт авлигын асуудал их байна. Энэ нь үндэсний болон олон улсын зах зээл дээр адилхан байна. 2013 онд Германы эм үйлдвэрлэгч компаниудын 20 хувь нь авлигын улмаас алдагдалд ордог гэсэн бол эмнэлгийн тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ болон судалгааны ажлын гэрээ, хэлцлийн 75 хувьд нь авлига ихээр тархсан гэжээ. Итали Улсын ихэнхи газарт барилгын салбарын тендерийг олон жилийн турш гэмт хэргийн бүлэглэлүүд хянаж байгаа ба улс төрчид үүнийг цэвэрлэнэ хэмээн байнга л амладаг. Англид барилгын салбарын 2014 оны судалгаанд барилгын ажлын төлөвлөгөөг гаргаж байхад авлигын асуудлыг тусгадаг хэмээн судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хариулсан байна. Засгийн газар, үндэсний болон олон улсын түвшний сонгогдсон улс төрчид, гэмт хэргийн бүлэглэлүүд хоорондын сэжигтэй харилцаанд Европын холбооны барилгын салбар бүхэлдээ холбоотой юм. Хэн нөлөөллийг зарж байна вэ? Хэдийгээр улс төрийн санхүүжилтийг Европын холбоо зохицуулсан ч зардлыг хязгаарлах болон хөрөнгө, санхүүжилт босгох асуудал ихэнхи улсад зүй бусаар ашиглах боломжтой байдаг. Мариано Рахой-ийн удирдаж байсан Ард түмний нам бараг 10 гаруй жил үл хөдлөх хөрөнгийн “Гуртел“ команиас санхүүжиж байсан ба намын санхүүчдэд 50 сая евро Швейцарт хадгалах боломж олгосныг 2014 онд шүүхээс тогтоосон юм. Намын өндөр албан тушаалтнуудыг энэ мөнгөнөөс угжиж байжээ. Английн Консерватив намын 2010-2015 оны санхүүжилтийн 50 гаруй хувь санхүүгийн салбараас ирж байжээ. Уг хандивын зорилго бол Лондон хотын зохицуулалтын эсрэг байсан нь тодорхой юм. Бизнесийн лобби гэгч нь бодлогын тодорхой шийдвэр, хууль тогтоомжид нөлөөлөхөд чиглэгдсэн байдаг. Брюсельд одоогийн байдлаар 9500 лобби хийгчид бүртгэлтэйгээс 6000 гаруй нь корпорацийн ашиг сонирхлыг төлөөлж байна. Корпорациудын ашиг сонирхлын төлөө гэрээгээр ажилладаг лобби хийгчдийн ноёрхол хууль батлах төдийгүй хууль санаачлах, боловсруулах шатанд хүртэл нөлөөлж байна.

Эх сурвалж: http://www.euractiv.com/section/public-affairs/opinion/does-corruption-threaten-europe/

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА