ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.18-19/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.18-19/

Өмнөд Солонгос улс хээл хахуулийн хэргээр “Samsung”-ийн өв залгамжлагчийг баривчлахгүй

БНСУ 2017.01.18. Хээл хахууль, шамшигдуулалт, хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгт сэжиглэн “Samsung”-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд тус компанийн ирээдүйн удирдагчийг баривчлахааргүй болов. Өөрөөр хэлбэл, энэ 7 хоногийн эхээр тус улсын тусгай прокуророос “Samsung”-ийн дэд ерөнхийлөгч Жай Ю.Ли-г баривчлах хүсэлт гаргаад байсан ч шүүх уг хүсэлтээс татгалзсан байна.

Ли-г Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн авлигын хэргийн нэг хэсэг байсан хэмээн үзэж байсан юм. “Samsung” нь Пакийн найз Чойгийн удирдаж байсан байгууллагад 36 сая орчим ам. доллар өгсөн юм. Энэхүү төлбөрийг 2015 онд “Samsung”-ийн хоёр компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авах зорилгоор хахууль болгож өгсөн гэж үздэг юм.

Эх сурвалж: http://www.theverge.com/2017/1/18/14313254/south-korean-court-rejects-arrest-warrant-samsung-vice-chairman

Авлигын хуульд Румыны Ерөнхийлөгч хориг тавив

Румын 2017.01.18. Авлигач улс төрчдийг яллагдахаас хамгаалах зорилго бүхий маргаан дагуулсан хуулийн өөрчлөлтөд Румыны Ерөнхийлөгч хориг тавиад байна.

Өнгөрөгч сард болсон парламентын сонгуульд “Социал-демократ” нам ялалт байгуулсан бөгөөд тус намын дарга Ливиу Драгена нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаатай холбоотой дээрх өөрчлөлтийг хийсэн байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Драгенаг яллагдахгүй байх боломжийг бий болгох зорилгоор дээрх хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулсан хэмжээн ажиглагчид үзэж байгаа юм.

Дээрх хуулийн өөрчлөлтөд тодорхой төрлийн гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхээ болих, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн тодорхойлолтыг дахин тодорхойлох, Румыны хоригдол ихтэй шоронгийн ачааллыг бууруулах зорилгоор өршөөл үзүүлэх зэрэг заалтууд багтаж байгаа юм.

Өмнө нь тус улсад 2013 онд мөн энэ төрлийн хуулийн өөрчлөлт хийгдэж байсан ч төрийн бус байгууллагуудын хүчтэй эсэргүүцэл, жагсаалын улмаас хүчингүй болгож байсан удаатай юм.

Тус улсад олон нийтийн санал бодлыг тусгахгүйгээр хуулийн төсөл боловсруулж байгаа явдлыг Румыны авлигатай тэмцэх байгууллагаас ихээхэн эсэргүүцдэг юм. Мөн Европын холбооны хоёр дахь ядуу улс болох Румыны авлигатай тэмцэх байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг Брюсселийн зүгээс ихээхэн дэмждэг юм.

Эх сурвалж: http://www.euractiv.com/section/justice-home-affairs/news/romanian-president-blocks-draft-corruption-law/

Хятадын төмөрлөгийн компанийн захирал асны хахуулийн хэргийн шүүх хурал болж байна

Синхуа 2017.01.18. Хятадын төмөрлөгийн “Wuhan Iron and Steel (Group) Corp”-ийн захирал асан Дэн Килиний хахуулийн хэргийг шүүх хурал энэ лхагва гарагт эхлэв.

Дэнг 2000-2015 оны хооронд нийтдээ 55.4 сая юань (8.1 сая ам. доллар)-ийн хээл хахууль авсан хэрэгт буруутган Гуандун мужийн Фошань хотын Ардын шүүхэд хурал үргэлжилж байна.

Дэнг нь албан тушаалын давуу байдлаа ашиглан хэд хэдэн барилгын төсөл, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хахууль авсан хэмээн тус шүүхийн мэдэгдэлд дурдсан байна. Улмаар шүүх хурлын үеэр Дэнг нь буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмшлээ илэрхийлсэн аж.

Дэнгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэдгээ Ардын дээд прокурорын газраас 2016 оны 1 дүгээр сард зарлаж байсан юм.

Эх сурвалж: http://www.ecns.cn/2017/01-18/242330.shtml

Транспэрэнси интернэшнлийн Авлигын төсөөллийн индексийн дүн зарлагдана

ТИ 2017.01.18. Транспэрэнси интернэшнл байгууллагын 22 дахь удаагийн Авлигын төсөөллийн индексийг Берлиний цагаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 5 цагт зарлана. Энэ 2016 оны индексийн судалгаанд 176 улс орныг хамруулсан байна.

Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/media_advisory_corruption_perceptions_index_to_be_launched_on_25_january_20

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА