ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.22-23/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.22-23/

Израилийн Ерөнхий сайдтай холбоотой хэргийн талаар цагдаагийн дарга ням гаригт ярилцлага өгчээ

ХААЖЕТЦ.СОМ. 2017.01.22. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай холбоотой хэргүүд удахгүй тодорхой болно хэмээн цагдаагийн байгууллагын дарга Рони Алшайх ням гаригт сурвалжлагчид мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Нетаньяаху болон түүний гэр бүлийг хоёр хэрэгт буруутгаад байгаа юм. Нэг нь “1000”-ын хэрэг буюу Ерөнхий сайдын гэр бүл баян бизнес эрхлэгч Арнон Милчан болон австралийн тэрбумтан Жеймс Паккер нараас хахууль авсан хэрэг юм. Хоёр дахь нь “2000”-ын хэрэг буюу Ерөнхий сайдыг хэвлэлийн томоохон компани болох “Арнон Мозес” компанийн эзэн Ейдиот Ахроноттэй өрсөлдөгч “Хайом” гэх компанийн эргэлтийг бууруулан шан харамж авах тухай хэлцэл хийсэн гэх асуудалд буруутган шалгаж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: http://www.haaretz.com/israel-news/1.766679

"Ролс-Ройс" компани авлигын хэрэгт холбогджээ

СТАФФ. 2017.01.23. "Ролс-Ройс" компанийн хээл хахууль өгсөн хэрэг удаан хугацаагаар сунжирч байж шүүхээр шийдвэрлэгдэв. 671 сая ам.долларыг хээл хахуульд өгсөн хэргийн шүүх хурлын материалаас хээл хахуулийн мөн чанар өөрчлөгдөөгүй нь харагдаж байна. Азербейжанаас Индонези хүртэл олон улсад уг компани эрүүгийн хэрэг үйлдэж байсныг Англи, АНУ болон Бразилийн баримтууд гэрчилж байна. Эдгээр баримтуудаас үзэхэд 1983-2013 онд тус компани хээл хахууль өгч гэрээ, хэлцэлд ялдаг байжээ. Зарим нөхцөлд зуучлагч авч тэдэнд мөнгө төлдөг байв. Тухайлбал, Индонези Улсад 1980-аад оны сүүлээр Эйрбас А330 онгоцны хөдөлгүүр нийлүүлэх гэрээнд ялахын тулд 2.2 сая ам.долларын хээл хахууль төлсөн байна. 1991 онд Тай эйрвэйз компанийн Боинг 777 онгоцны нийлүүлэлтийн гэрээ, хэлцэлд оролцох зорилготойгоор хээл хахууль зуучлагчид амласан байна. Нэг онгоцонд 1 сая ам.доллар амлаж байжээ. 1991-2005 онд Тай эйрвэйзтэй хийсэн гурван удаагийн гэрээний дагуу Роллс Ройс компани 118 сая ам. долларын ашиг олсон байна хэмээн шүүгч Левесон мэдэгджээ. 2005-2009 онд Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамтай хийсэн гэрээ, хэлцлийн үнийн дүнг нууцлахын тулд бичиг баримт хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон байна. Эл гэрээ, хэлцлийн үр дүнд зөвхөн зуучлалын хөлсөнд 3.3 сая ам.доллар төлсөн байна. Энэтхэг Улсын Батлан хамгаалах салбарын гэрээ, хэлцэл хийх эрхийг нь 25 жилээр хориглосон байна. Нигер Улсад гэхэд 760000 ам.долларыг тус улсын төрийн албан хаагчдад төлсөн ба эдгээр зардлыг олон нийттэй харилцах зардал гэж санхүүгийн баримтад дурджээ. Хэдийгээр хээл хахууль өгч гэрээ, хэлцэлд ялж 258 сая ам.долларын ашиг олсон ч байж боломгүй зүйл гэдгийг уг компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Ворен Ист болон тэргүүн Иан Давис нар хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр хүмүүс авлигын асуудал шалгагдаж эхэлснээс хойш албан тушаалд томилогдсон байна.

Эх сурвалж: http://www.stuff.co.nz/motoring/news/88666516/rollsroyce-tarnished-by-corruption-scandal

Хотын захирагч асанд холбоотой авлигын асуудалд шүүгч хэрэг үүсгэх эсэх талаар шийдвэр гаргана

Вашингтонтаймс. 2017.01.23. Коннектикут мужийн Хартфорд хотын захирагч асан Эдди Перест хээл хахууль авсан, мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдан шүүхээс гурван жилийн хорих ял сонссон байна. Гэвч тэрээр ял эдлээгүй ба давж заалдсан байна. Перес 2001-2010 онд алба хашиж байсан испани хэлтэй анхны хотын захирагч аж. Тэрээр авлигын хэрэгт холбогдсон тул албанаасаа огцорсон байна.

Эх сурвалж: http://www.washingtontimes.com/news/2017/jan/22/judge-mulling-whether-to-dismiss-ex-mayors-corrupt/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА