ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.25-26/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.25-26/

Авлига, хүрээлэн буй орчин, хөдөлмөр, галт зэвсгийн асуудлаар Обамагийн үед орсон эрх зүйн зохицуулалтыг Сенат дахь Бүгд найрамдах намынхан өөрчлөх гэж байна

Ройтерс[2] 2017.01.25. Эксон Мобил корпораци[3], Шеврон корпораци[4] зэрэг томоохон компаниудад хамаарах хээл хахуулийн эсрэг Обамагийн үеийн эрх зүйн зохицуулалтыг ирэх долоо хоногоос өөрчлөх нь тодорхой болоод байна. Зургаан жилийн турш эрх зүйн маргаан явагдсаны дүнд өнгөрсөн 6 дугаар сараас томоохон компаниуд гадаадын засгийн газарт төлсөн ямар нэгэн төлбөрийн талаарх мэдээллийг мэдүүлж байхаар хуульчилсан юм. Хүрээлэн буй орчин, галт зэвсгийн хяналт, хөдөлмөрийн харилцааны талаарх бусад зохицуулалтыг ч өөрчлөхөөр байна. Конгрессын хяналтын хуулийн дагуу Конгрессын олонхиор хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох боломжтой байна. Ерөнхийлөгч албан үүрэгтэй ормогц уг хуулийг ашиглах болно хэмээн Төлөөлөгчдийн танхимын олонхийн ахлагч, тус танхимын Бүгд найрамдах намын бүлгийн хоёр дахь нөлөө бүхий улс төрч Кевин Маккарти[5] мэдэгдсэн байна. 

Эх сурвалж : http://www.reuters.com/article/us-usa-congress-regulation-idUSKBN1592AT 

Удирлагууд популист байх тохиолдолд авлига улам ихэсдэг

Чикаготрибун.ком. 2017.01.26. Популист, эсхүл автократ удирдлагатай улс, орны удирдлага танил талд суурилсан авлигатай тэмцэхийн оронд илүү хүнд хэлбэрийн авлигыг бий болгодог хэмээн Транспарэнси интернэшнл байгууллага жил бүрийн Авлигын төсөөллийн индексийн 2016 оны үр дүн гарсантай холбоотой мэдээлжээ. Үүний нотолгоо бол Унгар болон Турк Улс юм хэмээн уг байгууллагын удирдлагын зөвлөлийн дарга Хосэ Угаз[3] тэмдэглэжээ. Автократ удирдлагатай эдгээр улсын үнэлгээ буурсан байхад популист удирдлагатай Аргентин Улсын үнэлгээ дээшилжээ.

Төрийн албаны авлигыг шинээчдийн үнэлгээгээр үнэлдэг ба Дани, Шинэ Зеланд Улс авлигад хамгийн бага автсан бол Финлянд, Швед, Швейцари, Норвег Улс дараах байрыг эзэлжээ. Сомали Улс хамгийн ихээр авлигад автсан бол Өмнөд Судан, Хойд Солонгос, Сири Улс удаалж байна.

Авлигад хамгийн бага хэмжээгээр автсан 10 улсад Сингапур, Голанд, Канад, ХБГНУ, Люксембург, Англи багтаж байгаа бол 2015 онд 16 дугаар байрт байсан АНУ 18 дугаар байрт оржээ.

Ерөнхийлөгч Трампын үйл ажиллагааг яаран дүгнэхгүй хүлээлтийн байдалтай харзнаж байна хэмээн Транспарэнси интернэшнл байгууллагын судалгаа хариуцсан захирал Фин Хайнрих[4] Асошейтэд прессд өгсөн ярилцлагадаа дурджээ. Яг Унгар, Турк Улсын удирдлага шиг “...авлига хэмээх намгийг бид хатаана” гэж Трамп Ерөнхийлөгч болсон. Гэтэл Ерөнхийлөгчийн үйлдлийг анхааралтай ажиглавал танил талаараа асуудлыг шийдвэрлэх явдал байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил их байгааг харуулж байна. 

Авлигын төсөөллийн индексийн дүн олон зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, тус улсад авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэдэг эсэх, хээл хахуулийн талаарх төсөөллийн тархалт, иргэдийн шаардлагад төрийн байгууллагууд хариуцлагатай хандах явдал зэрэг юм.

176 улс үнэлэгдсэнээс 70 орчим хувь нь (“100” оноо авбал авлигагүй, “0” оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог) 50 доош үнэлгээ авсан байна. Энэ жил илүү олон улсын үнэлгээ буурсан нь яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна хэмээн тайланд дурдагджээ. Үнэлгээ ихээр буурсан улс бол Катар Улс юм. Тус улсад хүний эрх ихээр зөрчигдөж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Ялангуяа 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнд зохион байгуулах эрх авснаар цагаач барилгын ажилчдын эрх зөрчигдөх явдал ихээр гарч байна. Тус улсын үнэлгээ 22 дугаар байраас 10 пунктээр буурч 31 дүгээр байрт жагсчээ.

Олон жил доогуур үнэлэгдсэн Афганистан Улс өөрийн үнэлгээг дээшлүүлж чадлаа. 4 пунктээр өсгөсөн хэдий ч жагсаалтын доогуур 169 дүгээр байранд орсон ба Ливи, Судан, Йемен Улсын өмнө оржээ.

Эх сурвалж :  http://www.chicagotribune.com/news/nationworld/ct-watchdog-populist-leader-corruption-20170125-story.html

Гана Улсын авлигын төсөөллийн индексийн үнэлгээ буурчээ

Ганавеб.ком 2017.01.25. Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексийн судалгаагаар Гана Улсын үнэлгээ нь дөрвөн пунктээр буурч 176 улсаас 70 дугаарт жагсаж Руанд, Намиб, Сенегал Улсаас доогуур үнэлэгдсэн байна. Өнгөрсөн жилийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгүй байсныг уг судалгааны дүн харууллаа хэмээн Гана Улсын Шударга байдлын төлөөх санаачилгын гүйцэтгэх захирал Мари Авелана Адда[3] мэдэгдсэн байна. Гана Улс 2016 онд 47 гэсэн үнэлгээтэй байснаас 43 болж буурсан байна. 2015 онд нэг пунктээр буурсан байсан бол энэ жил дөрвөн пунктээр буурчээ. Хэд хэдэн авлигын хэрэг гарсан нь үнэлгээ буурахад нөлөөлсөн бололтой. 2014 онд манай улс хамгийн өндөр буюу 48 гэсэн оноог авч байсан гэж Адда хэлэв. 

Эх сурвалж :  http://www.ghanaweb.com/GhanaHomePage/NewsArchive/Ghana-drops-further-in-2016-corruption-ranking-504038