ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-07/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-07/

Ройтерс. 2017.02.06. Перу Улсын Ерөнхийлөгч асан Алехандро Толедо Одебрехт компаниас олон сая ам.долларын хээл хахууль авч, эх орноо хууран мэхлэсэн тул хариуцлага хүлээх ёстой хэмээн Ерөнхийлөгч Педро Пабло Кучински ням гаригт мэдэгдсэн байна. Түүнийг 2001-2006 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Бразилийн Одебрехт компаниас 20 сая ам.долларын хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн прокурорууд үзэж байгаа юм. Перу Улсын Прокурорын байгууллага Толедогийн хамсаатанд шилжүүлсэн 11 сая ам.долларыг илрүүлээд байгаа аж. Ерөнхийлөгч асан Толедо бямба гаригт Франц Улсад байхдаа бүх асуудлыг үгүйсгэсэн ба одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. “Ерөнхийлөгч асан Толедогийн талаарх эдгээр мэдээллийг сонсоход тун хэцүү байна. Перучууд болон хамт ажиллаж байсан хамт олныг бүгдийг нь хууран мэхэлжээ. Перуд ирж эдгээр асуудлуудад хариулт өгөх хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Пабло Кучински Колумбия Радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Кучински нь Толедог Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад Сангийн сайд, улмаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Тэрээр Одебрехт компанитай холбоотой ямар нэгэн асуудалд оролцоогүй гэж мэдэгддэг. Өнөөгийн Ерөнхийлөгчийн асуудал тусдаа юм. Бразилийн компаниуд хурдны замын тендерт оролцоход хязгаарлалт болж байсан эрх зүйн зохицуулалтыг 2006 онд өнөөгийн Ерөнхийлөгч хүчингүй болгосон шийдвэр гаргаж байсан. Тэрээр ямар нэгэн хууль бус асуудлыг үгүйсгэдэг. Харин Одебрехт компани бол Аргентин Улсаас эхлэн Панам Улс хүртэл Латин Америкийн орнуудын тендерт орж байсан компани юм.

Эх сурвалж : http://www.reuters.com/article/us-peru-toledo-kuczynski-idUSKBN15K0V4

Руанда Улсад авлигын хэрэгт холбогдсон цагдаагийн 200 албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ 

Нью-Йорк таймс. 2017.02.06. Авлигатай тэмцэж буй Зүүн Африкийн Руанда улсын засгийн газар авлигын хэрэгт холбогдсон 200 албан хаагчаа чөлөөлжээ. Руанда улс нь Транспаренси Интернэшнлийн сүүлийн үеийн судалгааны дүнгээр Сахарын Африкийн авлигад бага автсан гурав дахь улсаар тодорсон байна. Цагдаагийн албан хаагчдийг халахыг  батламжилсан өнгөрсөн баасан гарагийн засгийн газрын хурлыг Ерөнхийлөгч Паул Kагаме[4] даргалсан. Авлигад автсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн амлан донор байгууллагуудаас тусламж хүссэн. Учир нь Руанда улсын үндэсний төсвийн үлэмж хэсэг нь гадаадын тусламжаас хамаардаг. “Авлигад автсан цагдаагийн албан хаагчдад уучлалт байхгүй. Үндэсний цагдаагийн байгууллага нь авлигыг үл тэвчих ёстой” гэж Бадгэ[5] мэдэгдсэн байна. Өнгөрсөн жил цагдаагийн албан хаагчдад хээл хахууль өгсөн хэргээр 200 иргэнийг барьсан байна. Авлига болон бусад санхүүгийн гэмт хэргийн улмаас Африк тивд жил бүр 50 тэрбум.ам доллар алдагддаг гэж Африкийн холбоо тооцоолсон байна. 


Эх сурвалж : https://www.nytimes.com/aponline/2017/02/06/world/africa/ap-af-rwanda-corruption-.html?_r=1