ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-09/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-09/

Францын Ерөнхийлөгч асан Никол Саркозийг шүүхэд дуудав

Франц 2017.02.07. (BBC). Сонгуулийн хууль бус санхүүжилтийн асуудалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч асан Никол Саркози-ийг Францын шүүхэд дуудсан шийдвэр гараад байна. 

Ноён Саркозийг 2012 онд сонгуулийн санхүүжилтийн 18 сая еврог нуухын тулд түүний нам нь хуурамч данс нээсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Харин энэхүү зарцуулалтын талаар мэдэхгүй, шүүхийн шийдвэрийг давж заалдах болно гэдгээ Саркози мэдэгдээд байна. Саркози нь 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн юм.

Энэ хэрэг нь Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн бодит зардлын хэмжээг далдлах зорилгоор Саркозийгийн “UMP” нам нь олон нийттэй харилцах нэгэн (PR) компанитай нууцаар хамтран ажилласан асуудал юм.

Франц улсад сонгуулийн санхүүжилтийн зарцуулалтад хязгаарлалт тавьж өгсөн байдаг бөгөөд тухайн үед зөвшөөрөгдсөн хэмжээнээс бараг хоёр дахин их зарцуулалт хийх боломжийг “UMP” намд олгохын тулд сонгуулийн кампанит ажлын зардлыг Саркозийгийн намд бүртгэхийн оронд “Bygmalion” компанид бүртгүүлж байсан аж.

Энэхүү луйврын талаар “Bygmalion” компанийн ажилтнууд мэдэж байсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд одоогоор “UMP” намын хэд хэдэн гишүүд уг хэрэгт холбогдоод байгаа юм.

Францын бусад улс төрчид ч мөн санхүүжилтийн асуудалтай холбогдоод байгаа юм. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Фийон нь өөрийн эхнэр болон хоёр хүүхдээ ажилтай байлгахын тулд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгагдаж байгаа юм.

Одоогийн Бүгд найрамдах Франц улс байгуулагдсан буюу 1958 оноос хойш шүүхэд дуудагдаж буй хоёр дахь Ерөнхийлөгч нь ноён Саркози болоод байна. Үүнээс өмнө тус улсын Ерөнхийлөгч асан Жак Ширак[1] төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, албаны эрх мэдлээ зүй бусаар ашигласан хэрэгт буруутгагдан 2011 онд 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан юм. 

Эх сурвалж:  http://www.bbc.com/news/world-europe-38890993