ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-13/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-13/

Ерөнхийлөгч Зума авлигын талаар хэлсэн нь

Кэйп таун. 2017.02.10. Өнгөрсөн жил Прокурорын Ерөнхий газар нь 389 хэргийг шалгаж 349 сая рэнд битүүмжилсэн байна. Ер нь бол 779 сая рэндийн 326 битүүмжлэх хүсэлт гаргасан. Энэ жил авлигатай тэмцэх ажлыг ү ргэжлүүлэх болно. Төрийн албан хаагч оролцсон авлига болон бусад гэмт хэргийн улмаас 13 сая рэндийг илрүүлсэн хэмээн Парламентын нээлт дээр Өмнөд Африк Улсын Ерөнхийлөгч Зума мэдэгдсэн юм. Мөн тусгай гурван нэгжийг байгуулсан нь хар тамхи, такси болон галын албаны зөрчил, гомдлыг шалгах аж.

Эх сурвалж : http://www.news24.com/SouthAfrica/News/sona-2017-what-zuma-had-to-say-on-fees-land-corruption-20170210

Осинбажо аюулгүй байдал, авлигын эсрэг байгууллага, яамдын удирдлагатай уулзав

Абужа.2017.02.10.Премиумтамснг. Аюулгүй байдал, Авлигын эсрэг байгууллага, яамдын удирдлагуудтай Ерөнхийлөгч Осинбажо уулзалт хийсэн байна. Мэдээлэл, соёлын яамны сайд Лай Мохамед болон Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд Абубакар Малами нар уулзалтанд мөн оролцсон тухай Нигерийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Уулзалтын үеэр гол хэлэлцсэн асуудал нь авлигатай тэмцэх асуудал байсан. Нигер Улсын эдийн засгийн зогсонги байдалд ороод байгаа нь авлигатай холбоотой гэжээ. Иймд бүх нигерчүүдийг авлигатай тэмцэх үйлсэд хамтрахыг уриалж байна гэжээ. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, сурвалжлагчид гэх мэт бүгд авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах шаардлагатай хэмээн Ерөнхийлөгч онцолсон байна.

Эх сурвалж : http://www.premiumtimesng.com/news/top-news/223106-osinbajo-meets-heads-security-anti-corruption-agencies-ministers.html