ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-10/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-10/

Авлигад автсан намуудад Бразилийн парламент өршөөлийн хуулийн төсөл баталжээ

Бразил 2017.02.08. (plus55). Уг хуулиар санхүүгийн тайлан мэдээллээ ил тод болгоогүй улс төрийн намуудад Сонгуулийн шүүх-ээс хариуцлага хүлээлгэх явдлыг хориглосон юм. 

Мягмар гаригт Бразилийн парламентын бага танхимд улс төрийн намуудын одоогийн санхүүгийн тайланг нийтлэхгүй байх өршөөлийн хуулийн төслийг баталсан. Конгресс хуулийн төслийг яаралтай батлахын тулд лхагва гаригаас өмнө хэлэлцэх болоод байгаа юм.

Санхүүгийн тайлангаа баталгаажуулаагүй намыг Сонгуулийн дээд шүүхээс шийтгэл ногдуулдаг байсныг хориглох заалт орж байгаа аж. Улс төрийн намуудын далд үйл ажиллагаанд өршөөл үзүүлэх болж байгаа хууль юм. Түүнээс гадна улс төрийн намын хуулийн агуулгыг өөрчилж байна. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр шүүхээс гаргадаг шийдвэрийг үгүй болгож байгаа юм.

Сонгуулийн шүүх улс төрийн намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг 4.424 дугаартай хуулийн төсөл нь зохицуулж буй хэмээн тайлбарлаж байна. Маурикио Күйнтана Лисса нь Тээврийн сайд болохоосоо өмнө уг хуулийн төслийг 2016 онд Доод танхимд анх өргөн барьсан. Улс төрийн намын бие даасан байдалд Сонгуулийн шүүх хөндлөнгөөс оролцох нь Үндсэн хуулиар олгогдсон улс төрийн намуудын үйл ажиллагаа явуулах эрх шууд хөндөгдөж байна хэмээн Лисса онцолжээ.

Бага танхим шуугиан тарисан хуулийн төслийг 314:17 гэсэн харьцаатай баталсан. Хуулийн төслийн эсрэг саналтай ганцхан нам бол Социалист нам байсан юм. Уг хууль нь авлигад автсан улс төрийн намуудад ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй, үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаа тул эсрэг санал өгсөн хэмээн Конгрессын гишүүн Чико Аленкар тайлбарлсан байна. Гэтэл тус улсын томоохон авлига, хээл хахуулийн хэрэг болох “Машин угаалга” нэр авсан хэрэгт улс төрчид, улс төрийн намууд, Петробас компани зэрэг холбоотой нь тогтоогдсон.   

Өршөөлийн хуулийг батлах оролдлого. Уг хуулийн төсөл нь Бразилийн конгресс өөрсдийгөө хамгаалах зорилгоор өршөөлийн хууль батлах гэсэн анхны оролдлого биш юм. Өнгөрсөн жил Доод танхим мөн өршөөлийн хууль батлахыг оролдсон. Үнэн хэрэгтээ Конгрессын гишүүд авлигын эсрэг арга хэмжээний багц дотор өршөөлийн хуулийг оруулан батлуулахыг оролдсон. Гэтэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хууль тогтоогчид хуулийн төслөө татаж авсан. Эдгээр хуулийн хоёр төслийг санаачлагчдын нэг Ерөнхийлөгч Темер-ийн ойрын холбоотон Родриго Маия юм.

http://plus55.com/brazil-politics/news/2017/02/congress-amnesty-corrupt

http://english.tse.jus.br/ Сонгуулийн маргаантай асуудлыг шийдвэрлэх шүүх