ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-14/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-14/

Румын Улсын парламент авлигын эсрэг бүх нийтийн санал асуулга явуулах тухай батлав

Алжазера 2017.02.13. Румын Улсын парламент авлигын эсрэг бодлогын чиглэлээр үндэсний хэмжээнд санал асуулга явуулахыг зуун хувь дэмжив. Хуралд оролцсон 310 депутат бүгд Ерөнхийлөгч Йохане]-ийн санал болгосон төслийг дэмжив. Ерөнхийлөгч Йоханес нь авлигын эсрэг бодлогын хүчтэй дэмжигч нарын нэг юм. Жагсаал цуглаан дагуулсан тогтоол санаачлагч Хууль зүйн сайд асан Флорин Йордач[4] өнгөрсөн долоо хоногт огцорсон. Жагсаал цуглааны оргил үе өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр болсон ба 200000 гаруй жагсагчид гудамжинд гарсан аж. Одоо санал асуулгын товыг гаргах шаардлагатай болоод байгаа бөгөөд хуулийн дагуу өмнө нь 30 хоногийн хугацаатай сурталчилгаа хийж болох юм. Жагсаал цуглаан 13 өдрийн турш үргэлжилж буй аж.

Эх сурвалж : http://www.aljazeera.com/news/2017/02/romania-parliament-approves-anti-corruption-referendum-170213172430191.html

Самсунг компанийн тэргүүн Ли Жэ Ёнг авлигын хэрэгт холбоотой мэдүүлэг өгчээ

ББС. 2017.02.13. Самсунг компани нь давуу байдал олж авах зорилгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ойрын хүнд хандив өгсөн хэрэгт буруутгагдаад байсан. Бусад хэд хэдэн компанийн удирдлагуудтай хамт тус компанийн тэргүүнийг баривчлах үндэслэл байхгүй гэж өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс үзсэн. Гэвч сүүлийн хэдэн хоногт мөрдөн байцаагчид хэргийг шалгаад шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн үзээд байна. Санмсунг компани Пак Гын Хэгийн ойрын хүн болох Чой Суун Силийн эзэмшлийн компанид 3.1 сая ам.долларыг өгсөн хэмээн прокурорууд буруутгаж байгаа аж. Санмсунг компанийн тэргүүн Ли нь өнгөрсөн 12 дугаар сард Парламентын сонсголд мэдээлэл хийсэн. 1 дүгээр сараас эхлэн хэргийн сэжигтэн гэж тооцогдож байгаа. Самсунг корпораци нийтдээ 17.46 сая ам.долларыг хоёр санд хандив болгон өгснөө Парламентын сонсголын үеэр тэрээр хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн давуу байдал олж авах зорилго агуулаагүй гэж мэдэгдэж байгаа билээ. 2014 онд түүний эцэг Ли Кун Хэ[8] зүрхний шигдээс өвчний улмаас нарс барсан тул тэрээр Самсунг группын Ерөнхийлөгч болоод буй юм.

Эх сурвалж : http://www.bbc.com/news/business-38952744

Авлига биш зөвхөн төсөөлөл хэмээн авлигын хэрэгт сэжиглэгдэж буй Сомберо мэдэгдсэн байна

АБС-СБН ньюс.2017.02.14. Авлигын асуудлыг үгүйсгэн үүнийгээ Сенатын өмнө нотлохоо Макаогийн мөрийтэй тоглоомын  аварга гэгдэх Жэк Ламын төлөөлөгч илэрхийлсэн байна. Вэлли Сомберо нь Канад Улсаас дөнгөж Филиппинд ирээд байгаа бөгөөд түүнийг Хууль зүйн яамны нарийн бичгийн дарга Виталиано Акуэрри-д хээл хахууль өгөх оролдлого хийсэн хэрэгт буруутгаад байгаа аж. Түүнийг Ламын мөрийтэй тоглоомын газар зөвшөөрөлгүй ажиллаж байсан 1000 гаруй хятад иргэнийг суллахын тулд хээл хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгасан байна.

Эх сурвалж : http://news.abs-cbn.com/news/02/14/17/no-corruption-only-perception-says-alleged-middleman-sombero

Малайзийн Авлигын эсрэг байгууллага мөнгө нэхэж байгаа төрийн албан хаагчийн талаар өргөдөл гаргаж байхыг зөвлөж байна

Ньюстрэйттаймс. 2017.02.14. Авлигын хэргийн 80 хувь нь төрийн албан хаагчид өөрсдийн үйлчлүүлэгчдээс буюу олон нийтээс мөнгө нэхсэн байна. Хээл хахууль өгсөн гэдэг боловч бодит байдал дээр асуудлаа шийдэхгүй бол эрхлэж буй бизнест нь хүндрэл учрах вий гэсэн дарамтанд орсны улмаас мөнгө өгдөг ажээ. Сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээр төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх үүрэгтэй төрийн албан хаагчид ихээхэн хэмжээний мөнгө авч байжээ. Хээл хахууль өгөх оролдлого хийсэн гэж 2011 оноос хойш 162 төрийн албан хаагч (энэ нь нийт 1.6 сая төрийн албан хаагч байгаагийн 0.01 хувь ) л мэдээлсэн хэмээн Малайзийн Авлигын эсрэг байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Датук Азам Баки мэдэгджээ. Төрийн албан хаагчид дарамт үзүүлэх, асуудлыг нь шийдэхгүй удаах зэргээр үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг байна. Олон нийтийн зүгээс авлигын эсрэг амжилттай тэмцэхийн тулд мэдээлдэг, гомдол гаргадаг байх хэрэгтэй байна хэмээн Азам ярив. Малайзийн Авлигын эсрэг байгууллага 2010 оны Мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлэл өгсөн хүнийг хамгаалах болно хэмээн тэрээр мэдэгдсэн юм. 

Эх сурвалж : http://www.nst.com.my/news/2017/02/208968/bribery-breaking-point-macc-urges-those-pressured-grease-palms-file-complaints