ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-15/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.02-15/

Дональд Трамп “америкийн газрын тосны лобби” хийгчдэд авлигын эсрэг зохицуулалтыг хүчингүй болгож бэлэг барив

Гардиан 2017.02.14. Газрын тосны компаниудыг гадаадын улс орнуудад төлсөн төлбөрөө мэдүүлэх зохицуулалтыг Трамп мягмар гаригт хүчингүй болгов. Додд-Франк-ын хуулийн дагуу Кардин-Лугар-ын нэртэй уг зохицуулалт нь санхүүгийн хямралын дараа бий болгосон ба өргөн хүрээтэй санхүүгийн асуудлыг зохицуулж байв. Эксон компанийн захирал асан өнөөгийн Төрийн нарийн Рекс Тилерсон уг зохицуулалтыг хүчингүй болгох чиглэлээр өмнө нь нэлээд хүчтэй лобби хийж байсан нэгэн юм. Уг зохицуулалт нь авлигын эсрэг тэмцэхэд нэлээд үүрэгтэй байсан бөгөөд мягмар гаригт зохицуулалтыг хүчингүй болгосноор “америкийн газрын тосны лобби” хийгчдэд бэлэг барьсан шийдвэр хэмээн үзэж байна. “Газрын тосны салбарт 20 жилийн турш үйлчилж байсан 56000 зохицуулалт байсныг өөрчлөх цаг болсон” хэмээн зохицуулалтыг хүчингүй болгохыг хүчтэй дэмжиж байсан Бил Хуйценга мэдэгдсэн байна. Дээрх зохицуулалтыг хүчингүй болгоход Конгрессын үнэлгээний хуулийг ашигласан бөгөөд 16 жилийн хугацаанд уг хуулийг анх удаа ашигласан нь энэ юм. Газрын тосны салбарыг маш анхааралтай ажиглаж буй өнөө үед Трамп энэхүү өөрчлөлтийг батлав. Өнгөрсөн жил ОХУ-ын Роснефть компани хувьцааныхаа 19.5 хувийг зах зээлд борлуулсан бөгөөд хэн авсан нь тодорхойгүй байгаа юм. Тилерсоны тэргүүлж байсан Эксон компанийг БНХАУ-ын газрын тосны үйлдвэрлэлээр дөрөвт ордог томоохон компани 2009 онд зах зээлээс 2.25 тэрбум ам.доллараар үнэ цохиж гаргасан асуудлыг Нигер Улсын Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо шалгаж байсан.  Харин хүчингүй болгоод буй зохицуулалтыг бий болгохын тулд 2010 онд АНУ-д 650 гаруй байгууллага шаргуу ажиллаж байсан. Хөгжиж буй улс оронд хээл хахууль, авлигатай тэмцэх зорилго бүхий уг зохицуулалт ийнхүү хүчингүй болов.

Эх сурвалж : https://www.theguardian.com/us-news/2017/feb/14/donald-trump-anti-corruption-rules-dodd-frank-oil-companies

Авлигын хэрэгт холбогдуулан Сасикала-д 4 жилийн хорих ял оноожээ

Нью-ДэлиТВ. 2017.02.15. Энэтхэг Улсын Тамил Наду мужийн захирагчийн албаны сонгуульд өрсөлдсөж байсан Сасикалаг авлигын хэрэгт буруутай гэж үзэж Дээд шүүхийн хоёр шүүгч 4 жилийн хорих ял, нийтийн албан тушаал 10 жил хаших эрхийг хасах ял оноожээ. Түүнийг 90-ээд оны эхээр хууль бусаар баяжсан хэрэгт буруутгажээ. 

Эх сурвалж : http://www.ndtv.com/tamil-nadu-news/sasikala-convicted-in-corruption-case-by-supreme-court-1659220

Өмнөд Судан Улсын Ерөнхийлөгч, түүний овгийнхныг авлигад автсан хэмээн буруутгасан батлах хамгаалахын дэслэгч генерал оргон зайлжээ

Дэйлимайл.ко. 2017.02.14. Дэслэгч генерал Томас Кирило Свака нь өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр Ерөнхийлөгч болон түүний овгийнхныг 2015 оны энхийн хэлэлцээрийг удаа дараа зөрчиж, авлига, хээл хахуульд автсан гэж буруутгасан бол армийн хэвлэлийн төлөөлөгч харин генералыг буруутгасан байна. “Генерал албан тушаалаас огцорсон нь хууль ёсны хариуцлага хүлээхээс эмээж оргон зайлсан. Учир нь маш их хэмжээний цэргийн хүнс, түлш, зэвсгийг хувьдаа завших, зарж борлуулах, хулгайлах зэрэг байдлаар ашигласан” гэжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард 51 цэргийн офицерийг авлига болон албан тушаал урвуулан ашигласан шалтгаанаар албанаас чөлөөлсөн юм. 

Эх сурвалж : http://www.dailymail.co.uk/wires/afp/article-4222948/S-Sudan-army-says-general-quit-deeply-corrupt.html

Казахстан Улсад мөнгө угаасан хэргээр сурвалжлагчийг баривчилсан байна

ООСРП.2017.02.14. Үлэмж хэмжээний банкны луйврын хэрэгт холбогдуулан сонины ерөнхий редактор Жанболат Мамай-г саатуулсантай холбоотой түүнтэй уулзаж байгаагүй гэдгээ БТА банкны тэргүүн Мухтар Аблуазов өөрийн нүүрхуудас (facebook) тэмдэглэжээ. Хэргийн гол сэжигтэн Мухтар Аблуазовыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэрээр БТА банкны тэргүүн байхдаа хэдэн тэрбум ам.доллар шамшигдуулсан байж болзошгүй юм. Аблуазовын шамшигдуулсан мөнгийг Мамай хамт угаалцсан хэмээн Казахстаны Авлигын эсрэг хороо үзэж байгаа бөгөөд харин Мамай баривчлагдахынхаа өмнө үүнийг үгүйсгэж “энэ бол тус сонинг хаах гэсэн оролдлого” гэж мэдэгджээ. Түүний эрхлэн гаргаж байсан сонин нь сүүлийн “шар” гэгддэг сонины нэг аж. Ер нь Казахстан Улсад системтэйгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг “цэвэрлэдэг”. Харин Аблуазов түүнд хамааруулж буй хэргүүд нь зохиомол ба түүнийг эрэн сурвалжилж байгаа нь Нурсултан Назарбаевын улс төрийн өрсөлдөгч учир гэжээ.

Эх сурвалж : https://www.occrp.org/en/daily/6070-kazakh-authorities-arrest-journalist-for-money-laundering-critics-say-it-s-political