ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.15-16/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.02.15-16/

Палм Спрингс хотын захирагч асанд авлигын хэрэгт холбогдуулсан эрүүгийн хэргийн шалгах ажиллагаа

Гардиан 2017.02.14. Риверсайд дүүргийн прокурорын газар Палм Спрингс хотын захирагчтай холбоотой эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өгөв. Холбооны мөрдөх товчоо 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Палм Спрингс хотын захирагч асан Стив Поугнет-ийн гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийж бичиг баримт, эд зүйл хураан авч эрүүгийн хэрэг нээсэн юм. Тус хотын нэлээд нэртэй үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч Жон Вессман нь хотын төвийн сэргээн засах барилгын ажлын төслийг гүйцэтгэж байсан  юм. Жон Весмантай хамт бизнес эрхлэгч Ричард Мини хотын барилгын ажилд ажилласан байна. Санхүүгийн баримтуудаас үзэхэд хотын захирагч Стив Поугнет 2013-2014 онд 200000 гаруй ам.доллар олсон нь нотлогдож байна. Тухайн үед хотын газрын хуваарилалтыг Поугнэт баталж байсан аж. Тэрээр газрыг зах зээлийн үнээс доогуур үнээр бизнес эрхлэгч Минид борлуулах, эсхүл хотын газрыг борлуулах дуудлага худалдаа зохион байгуулахгүй байх зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан байна. 

Эх сурвалж : http://www.desertsun.com/story/news/local/palm-springs/2017/02/15/palm-springs-corruption-criminal-charges/97928660/

Монголын улс төрчдийн хоёр төрлийн амьдрал: өдөр нь гуйх, шөнө нь мөрийтэй тоглоомын газарт үрэх 

Азиаруссиа.ру 2017.02.14. БНСУ-ын талын урилгаар монголын нэгэн сайд орон нутгийн албан тушаалтнуудын хамт Инчоны онгоцны буудалд буужээ. Буусан өдрөө тэрээр мөрийтэй тоглоомын газар шөнийг өнгөрөөсөн байна. Дараагийн өдрүүдэд ч албан ёсны арга хэмжээ дуусмагц монголын төлөөлөгчид бүрэлдэхүүнээрээ тоглоомын газар өнгөрүүлэн мөнгө хожих, алдахыг үзүүлсэн байна. Сайд болон бусад албан тушаалтнууд сая саяар нь алджээ. Монголын төлөөлөгчид солонгосын мөрийтэй тоглоомын газарт багагүй орлого оруулах боломж олгожээ. Төлөөлөгчдийн нэг нь санаандгүй 200-300 сая алдсан хэмээн ам алджээ. Гэтэл энэ нь воноор уу, төгрөгөөр үү? Төрийн айлчлал хийж буй мөрийтэй тоглоомчдын “баг”-ийг ажиглавал ямар инээдтэй харагдаж байгаагаа мэдэж байгаа болов уу? Ядуу орны төсвийн цалинтай төрийн албан хаагчид төрийтэй тоглоомын газар сая саяар нь алдаж байдаг. Монгол бол ядуу улс, 400 мянган гэр бүлийн дундаж орлого нь сард 800 мянган төгрөг байдаг. Гадаадад томилолтоор явахдаа төрийн албан хаагчид мөнгө гуйдаг. Энэ нь хүлээн авч буй талд өдөр нь асуудлаа ярьж мөнгө гуйдаг бол орой нь мөрийтэй тоглоомын газар саяар нь алддаг болж байна. Тэдний оронд хувийн компанийн захирлууд байсан бол өөр хэрэг, гэтэл төсвийн цалинтай төрийн албан хаагчид аж. Ичгүүргүй улс төрчдөөс болж ард түмнийх нь нэр хүнд унаж байна. Улс төрчид нь ямар байна, ард түмэн нь ижилхэн хэмээн ярьдаг. Сүүлийн үед төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом ихээр тоглож байна. Сөүлийн мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэх төрийн албан хаагчид сүүлийн үед олширч байна хэмээн хувийн бизнес эрхлэгч нэгэн залуу ярив. Эдийн засгийн хямрал гүнзгийрэх тусам “төрийн” тоглогчдын тоо өсч байна. Хямралыг даган авлига ихсэж байж болох ба иймэрхүү аргаар мөнгө угааж байж болох юм.

Хэрэв энэ үнэн бол ноцтой юм. Засгийн газар эдийн засгийн хямралтай байна хэмээн иргэдээс хандив авч байхад сайд нар нь “хулгайлсан” мөнгөө мөрийтэй тоглоомын газар угааж байна гэж үзэж болох юм. 

Эх сурвалж : http://asiarussia.ru/articles/15203/

Кени Улс олон улсын түвшинд авлигатай тэмцэх зорилго тавьжээ

Дэйлинэйшн.ко. 2017.02.15. Олон улсын түвшинд авлигатай тэмцэх зорилгыг Кени Улс дэвшүүлээд байна. Найроби-д болсон авлигын эсрэг чуулганд Кени, Бурунди, Жибоути, Руанда, Этиоп, Өмнөд Судан, Танзани, Уганда зэрэг улсын төлөөлөгчид оролцсон байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Авлига Кени Улсын эдийн засгийн хөгжлийг доройтуулж байна. Хууль хяналтын болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнийг шилжүүлэх, хулгайлагдсан хөрөнгө буцаах зэрэг асуудлаар олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай байна хэмээн Авлигын эсрэг олон улсын чуулганы нээлт дээр Ерөнхий прокурор Гиту Муйгай мэдэгджээ.

http://www.nation.co.ke/news/kenya-putting-place-reforms-fight-international-corruption/1056-3814620-evxtjmz/