Доналд Цанг авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдов

A- A A+
Доналд Цанг авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдов

Хонконг 2017.2.19 (Aljazeera). Гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож буй Хонконг Улсын төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох Доналд Цанг-д 7 хүртэл жилийн хорих ял оногдуулж магадгүй болоод байна.Хонконгийн захирагч асан Доналд Цанг тус улсыг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэрэгт буруутай болохыг  шүүхээс тогтоосон байна.

Хонконгийг удирдаж байхдаа нэгэн хөрөнгө оруулагчаас түрээсэлсэн тансаг зэрэглэлийн орон сууцны талаар олон нийтэд ил болгож мэдэгдээгүй хэмээн Цанг-ийг буруутгаж байсан ч үүнийг нь шүүхээс нотлоогүй юм. Харин түүнийг дээрх орон сууцны дотоод засал чимэглэлээр ажиллаж байсан архитекторт Засгийн газартай гэрээ байгуулах эрх өгсөн гэдгээ ил тод болгоогүй гэж буруутгасан байна. 

Ялыг даваа гарагт оногдуулах бөгөөд 7 хүртэл жилийн ял авах боломжтой юм. Цанг нь Хонконгийн Засаг захиргааны тэргүүнээр 7 жил ажилласан бөгөөд 2012 онд албан тушаалаа өгсөн.

Дэлхийн санхүүгийн төв, Хятадын “Засаг захиргааны онцгой бүс” Хонконг нь 1997 онд Британиас Хятадад шилжсэнээс хойш ихээхэн анхаарал татсан цэг болоод байгаа юм.