Анголын дэд ерөнхийлөгчийг Португалид авлигын хэрэгт буруутгав

A- A A+
Анголын дэд ерөнхийлөгчийг Португалид авлигын хэрэгт буруутгав

Ангол 2017.02.17 (MedАfrica times). Протугалийн нийслэл Лиссабон дахь авлигын хэрэгт холбогдуулан Анголын дэд Ерөнхийлөгч Мануэль Висенте-ийг протугалийн прокуророос буруутгасан талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. 

Дэд Ерөнхийлөгч Мануэль Висентег 2012 онд 800000 орчим ам. долларын хээл хахууль, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгааг Протугалийн прокуророос мэдэгдсэн юм. Винсентегийн хуулийн зөвлөх Пауло Бланко болон санхүүгийн зөвлөх Арминдо Пирэс нар нь протугали үндэстэн бөгөөд тэднийг мөн авлига, мөнгө угаах гэмт хэргүүдэд буруутгаж байгаа аж.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед Анголийн үндэсний газрын тосны “Sonangol” компанийн тэргүүн байсан Висенте нь 1979 оноос хойш Анголыг удирдаж буй Ерөнхийлөгч Хосэ Эдуардо дос Сантос[2]-ийн залгамжлагчийн нэг гэж тооцогддог юм. 

Анголийн улс төр, бизнесийн элитүүд тус улсыг колоничилж байсан Протугал Улсад сүүлийн жилүүдэд ихээхэн хөрөнгө оруулах болсон юм.