Авлигач кадр хээл хахуулийн хэргээр ял авлаа

A- A A+
Авлигач кадр хээл хахуулийн хэргээр ял авлаа

БНХАУ 2017.02.21 (The Standard). Бээжин дэх Коммунист намын дэд дарга асан Лу Сивэн-г авлигын хэрэгт буруутай болохыг нь тогтоож 13 жилийн ял оногдуулаад байна. 

Лу Сивэн нь мөн намын албан тушаалтнуудыг сургадаг тус хот дахь намын сургуулийн захирал байсан бөгөөд түүнийг 2001-2015 оны хооронд 18.8 сая юаньтай тэнцэх хэмжээний хахууль авсан хэмээн шүүх үзсэн байна.

Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмшлээ илэрхийлсэн 61 настай Лу Сивэнд харьцангуй хөнгөн ял оногдууллаа хэмээн тус улсын төрийн телевиз мэдэгдсэн байна.

Дөрвөн жилийн өмнө албан тушаалаа авч байсан тус улсын дарга Си Зиньпин нь авлигын эсрэг ширүүн тэмцэл явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар олон арван өндөр албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын гэмт хэргээр буруутган хорьж байгаа юм.

Эх сурвалж : http://www.thestandard.com.hk/section-news.php?id=179859