Хээл хахуулийн хэрэгт яамны ТНБД асан, хүүгийн хамт буруутгагдав

A- A A+
Хээл хахуулийн хэрэгт яамны ТНБД асан, хүүгийн хамт буруутгагдав

Малайз 2017.02.21 (The Star). Хөдөөгийн болон бүс нутгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Датук Мохд Ариф Аб Рахман өөрийн хамсаатан болох том хүүгийн хамт хээл хахуульд 200000 ам.доллар авсан хэрэгт буруутгагдав. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ТНБД-ын хүү Ахмэд Зукхаириг Сандакан хот дахь цахилгаан хангамжийн төслөөс бэлэн мөнгө авсан хэрэгт буруутгасан аж.

Мохд Ариф болон түүний хүү нь гэр бүлийн гишүүд, Малайзын Авлигатай тэмцэх хорооны ажилтнуудын хамт шүүхэд хүрэлцэн ирсэн бөгөөд шүүгч Азура тэднийг гэм буруутайд тооцож, 200000 малайз ренгиттийн барьцаа авч 3 дугаар сарын 20-ныг хүртэл батлан даалтад гаргав.

Эх сурвалж : http://www.thestar.com.my/news/nation/2017/02/21/former-ministry-secgen-charged/