Израилийн хотын даргыг хээл хахуулийн хэргээс болж албан тушаалаас нь түдгэлзүүлэв

A- A A+
Израилийн хотын даргыг хээл хахуулийн хэргээс болж албан тушаалаас нь түдгэлзүүлэв

Израиль 2017.02.22 (HAARETZ). Израилийн Ашкелон хотын дарга Итамар Шимониг татварын зөрчил, итгэл эвдэх болон хээл хахуулийн гэмт хэрэгт буруутгаж албан тушаалаас нь түдгэлзүүлсэн хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдээд байна.

Прокурорын дүгнэлт болон Шимонийгийн тайлбарт сонсгол хийсний дараагаар Дотоод яамны хорооноос Шимонийг 1 жилийн хугацаанд албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

“Гэм буруугүй гэдгээ өөрийн бүхий л үйлдлээрээ харуулж, албан тушаалдаа буцан очих болно” хэмээн Шимони өөрийн “Facebook” хуудсандаа мэдэгдсэн байна.

Сонсгол зохион байгуулсан Дотоод яамны хороог шүүгч Мошэ Гал удирдаж байгаа бөгөөд  гишүүдийн дотор Тель-Авив дүүргийн прокурор Мириам Росэнтал, Ерухам хотын дарга асан Моти Ависрур байгаа юм. 

Эх сурвалж : http://www.haaretz.com/israel-news/.premium-1.773140