Шинэ Зеландын хээл хахуулийн хамгийн том хэрэгт холбогдуулан хоёр хүнд 5 жилийн ял оногдууллаа

A- A A+
Шинэ Зеландын хээл хахуулийн хамгийн том хэрэгт холбогдуулан хоёр хүнд 5 жилийн ял оногдууллаа

Шинэ Зеланд 2017.02.22 (Yahoo). Хээл хахуульд 1 сая гаруй доллар авсан Окландын Тээврийн менежер болон түүнд хахууль өгсөн бизнес эрхлэгч нарт ял оногдууллаа.

Прокуроруудын үзэж байснаар 2006-2013 оны хооронд хээл хахуульд 1.1 сая доллар авсан хэрэгт 53 настай Мюррей Ноонэг буруутай болохыг өнгөрөгч онд тогтоосон бөгөөд энэ лхагва гарагт түүнд 5 жилийн ял оногдуулсан байна.

Ноонэ-д хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж байсан инженерийн зөвлөх үйлчилгээний “Projenz” компанийг эзэмшигч 52 настай Стефен Борлас-д мөн 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан байна. Окланд дахь Дээд шүүхээс Ноонэ болон Борлас нарт ялыг оногдуулсан юм. 

“Энэ хэрэг төрийн үйлчилгээнд итгэх итгэлийг алдагдуулахад ноцтой нөлөөлсөн, төрийн албанд авлига багатай гэсэн Шинэ Зеландын олон улс дахь нэр хүндийг алдагдуулах эрсдэлд оруулсан” хэмээн шүүгч Салли Фицджеральд мэдэгдсэн байна.

Эх сурвалж : https://nz.news.yahoo.com/top-stories/a/34466662/five-years-jail-for-1m-council-bribery/#page1