Хонконгийн удирдагч асан Доналд Цанг авлигын хэргээр хорих ял авлаа

A- A A+
Хонконгийн удирдагч асан Доналд Цанг авлигын хэргээр хорих ял авлаа

Хонконг 2017.02.22. (Aljazeera). Авлигын хэргийн улмаас Хонконгийн удирдагч асан 20 сарын ял аваад байна. Хонконгийн Засаг захиргааны тэргүүний албыг 2005-2012 оны хооронд хашиж байсан 72 настай Доналд Цанг нь Азийн санхүүгийн төв болсон тус улсын түүхэнд шоронд хоригдохоор болж буй төрийн хамгийн өндөр албан тушаалтан болоод байна.

“Шүүгчээр ажиллаж байх хугацаандаа ийм өндөр албан тушаалтай байсан хүн хоригдож байсныг хараагүй” хэмээн шүүхээс оногдуулсан ялыг танилцуулах үедээ шүүгч Андрей Чан онцолсон юм. Цанг-д 30 сарын ял оногдуулахаар төлөвлөж байсан ч Хонконгод оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 10 сараар бууруулсан гэж тэрээр хэлсэн юм. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамгийн ихдээ 7 жилийн хорих ял оногдуулах боломжтой байдаг юм.

Ялыг давж заалдах болно хэмээн Цангийн эхнэр Селина шүүхийн гадаа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ дурдсан байна. 

Эх сурвалж : http://www.aljazeera.com/news/2017/02/hong-kong-donald-tsang-jailed-corruption-170222041416946.html