Гарда -ийн ажилтан залилан, хулгай, авлига зэрэг 212 хэрэгт холбогдоод байна

A- A A+
Гарда -ийн ажилтан залилан, хулгай, авлига зэрэг 212 хэрэгт холбогдоод байна

Ирланд 2017.02.23 (Irish examiner). Ирландын цагдаагийн байгууллагын ажилтан 46 настай Жон О'Халлорэн залилан, хулгай, хээл хахууль авсан зэрэг 212 гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж байна. 

Яллагдагч талд хэргийн материалтай бүрэн танилцах боломж олгох зорилгоор шүүх хурлыг 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл завсарлуулах шийдвэрийг шүүгч Сен О'Донован гаргаад байна. 

Уг хэргийн хохирлын хэмжээ нь олон арван мянган евро байх боломжтой юм. 2009-2014 оны хооронд үйлдэгдсэн энэ 212 хэргийн доторх хулгайн зарим хэргийн хамгийн бага нь 50 евро байгаа бол хамгийн их нь 2500 евро (ихэнх нь 100-200 евро) байгаа гэдгийг прокурор Фэргал Фоли өмнө нь мэдэгдэж байсан билээ. 

Мөн түүнчлэн цагдаагийн байгууллагын үйлчилгээг үзүүлэхийн тулд ноён О'Халлорэн нь урамшуулал болгож бэлэг, төлбөр, бусад байдлаар авлига авч байсан нь Авлигаас урьдчилан сэргийлэх хуулийг холбогдох заалтыг зөрчсөн ажээ. 

Эх сурвалж : http://www.irishexaminer.com/ireland/garda-faces-212-deception-theft-corruption-charges-443582.html