Хэвлэл мэдээллийн салбар дахь авлигыг нотлох баримтад 10000 ам. долларын шагнал өгөх санал тавив

A- A A+
Хэвлэл мэдээллийн салбар дахь авлигыг нотлох баримтад 10000 ам. долларын шагнал өгөх санал тавив

АНУ 2017.02.23 (Breitbart). Эрэн сурвалжлах сэтгүүлч, консерватив улс төрч Жеймс О'Кифийн удирддаг ашгийн бус “Project Veritas” байгууллагаас иргэний сэтгүүл зүйгээр дамжуулан авлигатай тэмцэх зорилгын хүрээнд хэвлэл мэдээллийн салбар дахь “авлига, хууль бус үйлдэл, гэмт хэргийн талаар” баталгаатай нотлох баримт өгсөн хүнд 10000 ам. долларын шагнал өгөхөө амлаад байна.

“Project Veritas” бол авлига, хууль бус үйлдэл, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд бид иргэдийн оролцоог дэмжих, бидэнтэй хамтран ажиллах, бодит өөрчлөлт хийх боломжтой байх гэсэн чиглэлд байгаа гэдгийг О’Киф видео бичлэгээр дамжуулан мэдэгдсэн юм. “Хэрэв танд хэвлэл мэдээллийн байгууллагын талаар нууц баримт, нуусан бичлэг, материал байгаа бол энэ хангалттай. Би танд 10000 ам. доллар өгөхөд бэлэн байна” хэмээн О’Киф онцолжээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлч О’Киф нь “СNN” агентлагийн Атланта дахь байранд 2009 онд нууцаар бичсэн 119 цаг аудио бичлэгийг энэ пүрэв гарагт ил болгосныхоо дараагаар дээрх амлалтыг өгсөн байна. Ил болгоод байгаа аудио бичлэгт санал хураалтын үр дүнг мушгин гуйвуулах, асуудлыг консервативчуудын эсрэг байр сууринаас тайлбарлах зэрэг асуудлаар редакторуудын яриа бичигдсэн байгаа аж.

Эх сурвалж :  http://www.breitbart.com/big-government/2017/02/23/project-veritas-offers-10000-for-evidence-of-media-corruption/