“Одебрехт”-ийн хэргийг Латин Америкийн прокурорууд хамтран шалгана

A- A A+
“Одебрехт”-ийн хэргийг Латин Америкийн прокурорууд хамтран шалгана

Латин Америк 2017.3.1 (Mercopress). Бразилийн “Одебрехт” компанийн авлига, хээл хахуулийн хэрэгт Латин Америкийн улсуудын прокурорууд хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болоод байна. Өөрөөр хэлбэл, Латин Америкийн бүс нутаг болон бусад бүс нутгуудад төрийн өндөр албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн тус компанийн хэрэгт Аргентин, Бразил, Чили, Колумб, Доминикан, Эквадор, Мексик, Панам, Перу, Португал, Венесуэлийн прокурорын байгууллагууд хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшилцөлд хүрээд байна.

Бразилд болсон уулзалтын үеэр дээрх зөвшилцөлд хүрсэн бөгөөд “улс орнууд өөрсдийн хууль тогтоомжийнхоо хүрээнд авлигын улмаас алдагдсан хөрөнгийг буцаан авах, хууль бус үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх нь ихээхэн чухал байна” уулзалтын дараа Мексикийн прокурор онцлон тэмдэглэсэн байна.

Бразилийн түүхэн дэх авлигын хамгийн том хэрэг болох Петробрас болон Одебрехтийн авлигын хэрэгт холбогдуулан эдгээр компаниудын албан тушаалтнуудад хорих ял оногдуулаад байгаа бол уг хэрэгт Бразилийн Ерөнхийлөгч асан Лула да Силва[1] мөн холбогдоод байгаа юм.  

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Перугийн ерөнхийлөгч асан Алехандро Толедо-г баривчлах шийдвэрийг гараад байгаа бөгөөд түүнийг АНУ-руу оргон зайлсан гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж : http://en.mercopress.com/2017/03/01/latin-american-prosecutors-will-jointly-investigate-odebrecht-bribery-case