БХАТИХ авлига, эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулна

A- A A+
БХАТИХ авлига, эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулна

БНХАУ.2017.3.5 (The Bricspost).  Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын V чуулган Хятадын нийслэл Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийлээ. 

Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид, хууль тогтоогчид зэрэг 2000 гаруй төлөөлөгчийг цуглуулсан энэ хурал нь Хятадын нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлаар жил бүр 10 өдрийн турш хуралддаг юм.

Тус улс дахь хамгийн өндөр хэмжээний энэ хурлын хэлэлцэх асуудлын төвд намын эрх мэдэл, эв нэгдлийг бататгах, авлигыг устгах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх асуудлууд багтаж байна.

Хятадын дарга Си Зиньпин авлигын эсрэг хүчтэй тэмцэл явуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр дамжуулж байгаагаар сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улсад авлигын хэрэгт холбогдуулан олон мянган албан тушаалтнуудыг баривчлаад байгаа билээ.

Мөн АНУ-ын “Pew Research” судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтээр Хятадын олон нийтийн дунд 10 дугаар сард явуулсан судалгаагаар тус улс дахь авлигын асуудал маш ноцтой гэж оролцогчдын 50 хувь нь үзсэн байдаг.

Эх сурвалж : http://thebricspost.com/chinas-annual-congress-to-focus-on-corruption-economy/#.WNHrUfmGOUm