Нигерийн захирагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа

A- A A+
Нигерийн захирагч асан авлигын хэргээр 5 жилийн ял авлаа

Нигер 2017.3.6 (Reuters). Тус улсын нэгэн муж улсын захирагч асан төрийн албан тушаал хашиж байхдаа суудлын авто машин худалдан авах ажиллагаатай холбоотой авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдож 5 жилийн ял авлаа хэмээн шүүхээс мэдээллээ.

Нигерийн Адамава муж улсын захирагчаар 2015 оны 5 дугаар сар хүртэл буюу 7 сар ажилласан Жеймс Бала Нгилари-г ямар нэгэн хууль тогтоомжийг мөрдөхгүйгээр 167 сая найра (548,891 доллар)-ийн өртөг бүхий суудлын 25 авто машиныг худалдан авах гэрээг шууд байгуулсан хэрэгт буруутгасан байна.

Энэ удаагийн шийдвэр нь муж улсын захирагчаар ажиллаж байгаа хүмүүст хуульт ёсыг дээдлэх шаардлагатай гэдгийг анхааруулсан анхааруулга боллоо хэмээн шүүхээс мэдэгдсэн юм.

Тус улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос 2016 оны 9 дүгээр сард Нгиларийн эсрэг үүсгэсэн 17 зөрчлийн 5-д нь түүнийг буруутай болохыг шүүхээс тогтоосон байна.