Ази, номхон далайн бүсэд авлигатай тэмцэх төсөл хэрэгжиж эхэллээ

A- A A+
Ази, номхон далайн бүсэд авлигатай тэмцэх төсөл хэрэгжиж эхэллээ

НҮБХХ 2017.3.8 (Straits times). Ази, номхон далайн бүс нутгийн бүхий л салбарт авлигатай тэмцэх үйл ажиллагааг өргөжүүлэх 4 жилийн хугацаатай төсөл албан ёсоор өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Сингапур, Австралийн Засгийн газрын санаачилгаар “Энхтайван, тэнцвэртэй нийгмийн төлөө авлигатай тэмцэх хөтөлбөр” (ACPIS)-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Сингапурт төвлөрөх аж.

Ази, номхон далайн бүс дэх эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц болон бусад салбар дахь авлигатай тэмцэх зорилго бүхий ACPIS хөтөлбөрт Австралийн Засгийн газар 6.5 сая австрали долларын санхүүжилт олгохоор болоод байгаа юм.

НҮБХХ-өөс мэдээлж байгаагаар энэ бүс нутаг дахь 36 улс орныг хамрах бөгөөд дээрх энэ хөтөлбөр нь мөн авлигаас урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, холбогдох асуудлаар сургалт хийх болон бусад дэмжлэг үзүүлэх аж.