Угаасан мөнгийг буцаан олгохоор боллоо

A- A A+
Угаасан мөнгийг буцаан олгохоор боллоо

Жерси 2017.3.9 (International-Adviser). Их Британийн Жерси арлын тэргүүн сайд[2] Ян Горст хулгайлагдсан 3.65 сая ам. долларыг Кени Улсад буцаан олгох гэрээнд гарын үсэг зураад байна. 

Авлигаар олсон хөрөнгийг угаасан хэрэгт “Windward Trading Limited” компанийг 2016 оны 2 дугаар сард Жерси арлын шүүхээс буруутгаж, угаасан хөрөнгийг нь хураан аваад байсан юм. Улмаар уг хөрөнгийг Кени улсад буцаан олгох гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулаад байна.

“Windward Trading Limited” компанийн ашиг хүртэгч жинхэнэ эзэн Самуэль Гичуру нь Кенийн иргэн бөгөөд дээрх авлигач үйл ажиллагаа Кенид явагдсан юм. Хэрэг шалгагдах үед Гичуру нь Кенийн төрийн өмчийн цахилгаан эрчим хүчний “Kenya Power and Lighting” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан билээ.

Анх 2011 оны 6 дугаар сард “Windward Trading Limited” компанийн Жерси дэх үйл ажиллагаанд мөнгө угаасан асуудалтай холбоотойгоор Самуэль Гичуру болон Кенийн Эрчим хүчний сайд асан Хризантус Окемо нарыг шилжүүлэн өгөх хүсэлтийг Жерсийгийн Ерөнхий прокурор Кенийн талд тавьж байсан юм. 

Кени, Жерсигийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зочид төлөөлөгчдийн тэргүүн Жерсигийн тэргүүн сайд Горст дээрх гэрээнд гарын үсэг зурахын сацуу Кени дэх Британийн Худалдааны Танхимын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм.