Авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн хагас нь 40-өөс доош насныхан байна

A- A A+
Авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн хагас нь 40-өөс доош насныхан байна

Малайз 2017.3.9 (NST). Авлигын хэрэгт холбогдож буруутгагдсан төрийн албан хаагчдын 50 хувь нь 40-өөс доош насныхан байна гэж Малайзын Авлигатай тэмцэх хорооноос мэдэгдлээ.

Төрийн залуу албан хаагчид орчин үеийн амьдралын шаардлагаар авлигад холбогдох явдал гарч байна хэмээн тус байгууллагын дэд дарга Датук Шамшун Бахарин Мохд Жамиль хэлсэн байна.

"Үнэтэй машин жолоодох, эсхүл iPhone-ийн хамгийн сүүлийн үеийн загварыг худалдан авах боломжтой залуу албан хаагчидтай холбоотой хэргүүд манай байгууллагад байгаа. Тэдний хээнцэр амьдралын хэв маягийн хэрэгцээг хангахад залуу төрийн албан хаагчдад олгож байгаа цалингийн хэмжээ хүрэлцэхгүй байна” хэмээн тэрээр мөн мэдэгдсэн байна.

Авлигын хэргээр 2014-2016 оны хооронд Малайзын Авлигатай тэмцэх хороо 2329 хүний баривчилсан бөгөөд тэдний 1267 буюу 54 хувь нь 40-өөс доош насныхан байсан аж.

“Энэ улсын авлига улам бүр ноцтой болж байна. Статистикаас харахад өнгөрөгч онд төрийн албан хаагчийн холбогдсон 665 хэрэг үүсгэж байсан бол 2017 оны 2 дугаар сарын байдлаар авлигын хэргээр 548 албан тушаалтныг саатуулсан байна. Энэ нь өнгөрөгч 8 дугаар сараас хойш төрийн албан хаагчдын авлигын эсрэг Малайзын Авлигатай тэмцэх хороо илүү хүчтэй тэмцэл явуулсны илрэл юм” хэмээн тэрээр мөн мэдэгдсэн байна.