Индонезийн улс төрчид 170 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна

A- A A+
Индонезийн улс төрчид 170 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна

Макаодэйлитаймс. 2017.03.13.  170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хээл хахуулийн хэрэгт Ерөнхийлөгч Жокови Видодийн ойрын хүрээнийхэн буюу Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд асан, Парламентын дарга, орон нутгийн захирагч нар холбогдсон байна. 250 сая хүн амтай тус улсын Ерөнхийлөгч Видодогийн хувьд уг хэрэг авлигатай тэмцэх асуудалд хатуу байр суурь барьж чадах эсэх шалгуур болох төлөвтэй байна. 2011-2012 онд 440 сая ам.долларын өртөг бүхий цахим иргэний үнэмлэхийн систем нэвтрүүлэх үйл ажиллагаанд 80 гаруй этгээд, хэд хэдэн компани оролцон төсвийн гуравны нэгийг шамшигдуулсан байна. Хууль зүйн сайд өөрийн оролцоог үгүйсгэж байгаа талаар дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Ирман, Сугихарто нарыг 4.4 сая ам.долларын хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар урьдчилсан хорих газар байгаа аж. Прокуроруудын үзэж байгаагаар нийтдээ 172 сая ам.долларыг идэж шамшигдуулсан байна.

Хууль зүйн сайд болон Парламентын дарга нар нь Ерөнхийлөгч Жоковигийн Засгийн газрыг дэмжигч намын гишүүд аж. Транспарэнси интернэшнл байгууллагын 2016 оны судалгааны үр дүнгээр Индонези Улс нь 1-100 хүртэлх үнэлгээгээр 37 дугаарт эрэмблэгдэж 176 улсаас 90 дүгээр жагссан байна. Уг нь 2016 онд 50 дугаар байрыг эзлэх зорилго тавьж байсан ажээ.