АНУ хээл хахууль өгсөн гэдгээ илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлэх болов

A- A A+
АНУ хээл хахууль өгсөн гэдгээ илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлэх болов

Ройтерс. 2017.03.12. АНУ-ын Хууль зүйн яам хээл хахууль өгсөн тухайгаа сайн дураар илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил болж байсан юм. Уг хөтөлбөр нь 4 дүгээр сарын 5-нд дуусах байсныг цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэх болсныг Маями хотод болсон Америкийн хуульчдын холбооны хурлын үеэр Ерөнхий прокурорын туслах Кенет Бланко мэдэгдсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 5 компанид өршөөл үзүүлсэн байна. Акамай Технологис, Жонсон Контролс, Нортек зэрэг компаниуд нь гадаадын төрийн албан тушаалтанд төлбөр хийснээ мэдэгдсэн ба хэргийг шалгах явдалтай хамтран ажилласан тул өршөөлд хамрагдсан байна. Хээл хахууль өгсөн компаниудад ногдуулдаг хариуцлага өндөр байдаг тул уг хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгчийн үед уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа ч хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна.