Хамгийн ихээр авлигад автсан азийн таван улс

A- A A+
Хамгийн ихээр авлигад автсан азийн таван улс

Форбс. 2017.03.13. Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчийн асуудлаас эхлэн Малайзийн 1 тэрбум ам.долларын хөгжлийн сангийн асуудал зэргээс үзэхэд азийн улсууд авлигаас ангид байж чадаагүй нь тодорхой юм. Гэхдээ Ази тивд авлига хэр их тархсан бэ? Транспарэнси интернэшнл байгууллага 18 сарын хугацаатай судалгаа хийж 16 улсын 20000 гаруй оролцогчийг хамруулсан байна. Судалгааны үр дүнгээр дөрвөн хүн тутмын нэг нь төрийн үйлчилгээ авахдаа хээл хахууль өгсөн гэжээ. Ази, Номхон далайн бүсийн хамгийн ихээр авлигад автсан улсууд бол Мьянмар, Пакистан, Тайланд, Вьетнам, Энэтхэг хэмээн Транспарэнси интернэшнл байгууллага үзэж байна. 

Хэдийгээр Мьянмар Улс 2013 онд Авлигын эсрэг хуулийг баталсан ч гэсэн судалгаанд оролцогчдын тал хувь нь цагдаагийн албан хаагчид хамгийн ихээр авлигад автсан гэж үзэж байгаа бол 40 хувь нь шүүх байгууллага гэжээ. Харин судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь сүүлийн нэг жил авлига өссөн гэж үзсэн байна.  Пакистан Улсын хувьд судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь цагдаагийн албан хаагч хамгийн ихээр авлигад автсан гэж үзсэн бол цагдаа, шүүхийн байгууллагын үйлчилгээ авсан 10 иргэдийн 7 нь хээл хахууль өгсөн гэжээ. Тайланд Улсын хувьд авлига сүүлийн 12 сарын хугацаанд нэмэгдсэн гэж судалгаанд оролцогчдын 14 хувь нь үзсэн ба судалгаанд оролцогчдын 72 хувь нь төрийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнтэй гэжээ. Вьетнамчуудын хувьд судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгүй байна гэжээ. Сургууль, эмнэлэг, иргэний бичиг баримт, цагдаа, ахуйн үйлчилгээ зэрэг төрийн 6 төрлийн үйлчилгээний  5-д нь хээл хахууль төлдөг гэж судалгаанд оролцсон  Энэтхэг Улсын иргэдийн талаас илүү хувь нь хариулжээ. Хэдий ийм ч Ерөнхийлөгч Модигийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн байна. Судалгаанд оролцогчдын 53 хувь нь нөхцөл байдал сайжирч байна гэжээ.