Авлигын хэрэгтэй холбоотой нууц мэдээлэл задруулсан асуудалд Тайваний Ерөнхийлөгч асан холбогдоод байна

A- A A+
Авлигын хэрэгтэй холбоотой нууц мэдээлэл задруулсан асуудалд Тайваний Ерөнхийлөгч асан холбогдоод байна

Латаймс.ком. 2017.03.14. Хууль тогтоогчдын зүгээс нөлөөлөл үзүүлэх гэсэн тухай гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан бичлэгийг задруулсан асуудалд Ерөнхийлөгч асан Ма Юунгжу-г буруутгасан байна. Ма нь 2008-2016 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд тэрээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн юм. Тайпэй дүүргийн Прокурорын газраас түүнийг Хувийн мэдээллийн нууцыг хадгалах тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 3 хүртэл жилийн хорих ял оноодог байна.  

Парламентын дарга асан Ванг Жин-пингийн зүгээс хууль хяналтын байгууллагын албан хаагчдад нөлөөлөх оролдлого хийснийг тухайн үеийн прокурор Хуанг Шу-мингийн тушаалаар гүйцэтгэх ажлын шугамаар баримтжуулсан байна. Харин уг бичлэгийн тухай мэдээллийг 2013 оны 8 дугаар сард Ерөнхийлөгч асан Ма нь Ерөнхий сайд асан Жианг Ю-хуа-д өгчээ.