Улс төрчдийн авлигын асуудлыг шалгана

A- A A+
Улс төрчдийн авлигын асуудлыг шалгана

Евроньюс.ком 2017.03.15 Одебрехт компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдуулан  Генерал Родриго Жэнот  Дээд шүүхээс 83 эрүүгийн хэрэг нээх хүсэлт гаргажээ. Үүнд компанийн удирдлагын мэдэгдэл ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр Ерөнхийлөгч Дилма Роусеф-ийн 2014 оны сонгуулийн компанит ажлын зардал хууль бус байсан гэжээ. Сайд нар, холбооны сенатын гишүүд, доод танхимын гишүүдийг зөвхөн Дээд шүүхийн шийдвэрээр хэрэгт холбогдуулан шалгах боломжтой байна. Одоогийн Ерөнхийлөгч Мишель Темерийн Засгийн газрын хоёр ч сайдыг хэрэгт холбогдуулан шалгах асуудал үүсээд байгаа аж. Роусеф Ерөнхийлөгчийн өмнөх Ерөнхийлөгч Лула да Силва өчигдөр мөн шүүхэд тайлбар өгсөн ба буруугуй хэмээн мэдэгдээд байна. “Гурван жилийн турш ямар ч нотлох баримтгүй намайг мөшгиж байна” хэмээн тэрээр шүүх дээр мэдэгджээ. Одебрехт компани нь төрийн өмчийн газрын тосны Петробас компанийн худалдан авалтын ажиллагаанд оролцох зорилгоор хээл хахууль өгсөн хэрэгт буруутгагдсан юм.