Агаарын тээврийн авлигын асуудалтай холбоотой 13 хүнийг баривчлаад байна

A- A A+
Агаарын тээврийн авлигын асуудалтай холбоотой 13 хүнийг баривчлаад байна

Ж.Пост.ком 2017.03.15. Израилийн төрийн өмчийн томоохон агаарын тээврийн үйлдвэрлэгч компани болох Израил Аэроспэйс индастри компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдуулан Бригадын-генерал Амал Асад зэрэг 13 хүнийг цагдаагийн байгууллага лхагва гаригт баривчилсан байна. Израил Аэроспэйс индастри компанийн ТУЗ-ын гишүүн Асадыг Друзунет компаниас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Израилийн Татварын байгууллага, Авлигын эсрэг “Лахав 433” нэгж, Улсын прокурорын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Батлан хамгаалах яамны дотоод хяналтын газар зэрэг байгууллагуудын бүтэн нэг жилийн турш гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүн юм. Авлигын хэрэг, зөрчил, хүндрүүлэх нөхцөлтэй луйврын асуудал, мөнгө угаах зэрэг асуудлыг судлах шаардлага гарсан хэмээн Цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.