Шүгэл үлээгчид давж заалдсанаар ял шийтгэлийг хөнгөрүүлжээ

A- A A+
Шүгэл үлээгчид давж заалдсанаар ял шийтгэлийг хөнгөрүүлжээ

Франс24.ком. 2017.03.15. Прайсвотерхауккуперс компанийн албан хаагч асан Антойн Делтор нэг жилийн хорих ял авах ёстойгоос шүгэл үлээсэн учир 6 сарын хорих ял, 1500 еврогийн торгуулийн ял авчээ. Түүний хамтран ажиллагч Рафаэл Халет 9 сарын хорих ялын оронд 1000 еврогийн торгуулийн ял авсан байна. Энэ хоёрыг Прайсвотерхауккуперс компанид нэр төдий 1 еврогийн торгууль төлсөн байна. Францын олон нийтийн телевизийн хоёр нэвтрүүлэг бэлтгэхэд 2012-2013 онд мянга мянга баримт ашигласан эрэн сурвалжлах сэтгүүлч Эдуард Перрин өөрийг нь буруугүйд тооцож цагаадсаныг мэдэгдсэн байна. ЛуксЛикс шуугиан 2014 онд дэгдсэн юм. Энэ нь үндэстэн дамжсан томоохон компаниуд европт татварын хөнгөлөлт эдэлж буйтай холбоотой аж. Люксэмбург Улсад томоохон компаниуд, тухайлбал, Апле, ИКЭА, Пепси, Амазон, Макдональд гэх мэт компаниуд асар их татварын хөнгөлөлт эдэлдэг нь тогтоогджээ. Уг асуудалтай холбоотой европын улс орнууд хууль тогтоомж бий болгох чиглэлээр ажилласан ба татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгосон талаарх мэдээллийг өөр хоорондоо солилцох хууль хүртэл баталсан байна. Делтор, Халет нарыг бичиг баримт хулгайлсан, бизнесийн нууцыг дэлгэсэн, мэргэжлийн ёс зүйгээ алдсан зэрэгт буруутган 10 жил хүртэл хорих ял оноох зүйл заалттай байжээ.