Мөнгө угаах асуудлыг хянах нэгдсэн байгууллага байгуулахаар болжээ

A- A A+
Мөнгө угаах асуудлыг хянах нэгдсэн байгууллага байгуулахаар болжээ

Мөнгө угаах асуудлыг хянадаг олон байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах зорилгоор нэгдсэн байгууллага байгуулахаар болсныг Английн Сангийн сайд мэдэгдэв. Одоогийн байдлаар 25 байгууллага уг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Мөнгө угаах үйл ажиллагааг хянах мэргэжлийн байгууллага байгуулах нь хяналтын өндөр стандартыг хангах нь гарцаагүй хэмээн сайд мэдэгджээ. Уг нэгжийг Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын дэргэд байгуулах ба мөнгө угаах асуудалтай холбоотой дүрэм, журмыг зөрчигчдөд хариуцлага ногдуулах эрхтэй байхаар зохицуулсан. Англи Улс мөнгө угаах зохицуулалтаа олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор шинэчлэсэн юм.