Нигерийн газрын тосны компанийн захирал асныг мөнгө угаасан хэрэгт буруутгасан байна

A- A A+
Нигерийн газрын тосны компанийн захирал асныг мөнгө угаасан хэрэгт буруутгасан байна

Ройтерс.ком 2017.03.16. Төрийн өмчийн газрын тосны компанийн захирал асныг шүүхээс мөнгө угаасан болон бусад 5 зүйлд буруутайд тооцсон талаар Эдийн засгийн болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлжээ. Нигерийн үндэсний газрын тосны корпорацийн захирал асан Эндрю Якубуг өнгөрсөн сард баривчилсан ба 9.8 сая ам.долларыг нь хураан авсан юм. Тэрээр 2012-2014 онд захирлын албыг хашиж байсан ба хураагдсан мөнгө нь түүний галд шатахгүй сейфд хадгалаастай байжээ. Мөнгөний эх үүсвэрийг тэрээр бэлэг хэмээн тайлбарласан ч хэнээс ийм бэлэг авснаа мэдүүлээгүй байна. Холбооны Дээд шүүхийн шүүгч Мухамед түүнийг мөнгө угаасан, хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, хөрөнгө шамшигдуулсан зэрэг 6 зүйлээр буруутгаад байна.