ОХУ-д хээл хахуулийн хэмжээ өссөн байна

A- A A+
ОХУ-д хээл хахуулийн хэмжээ өссөн байна

НБСНьюс.ком[1]. 2017.03.15.  ОХУ-д хээл хахуулийн дундаж хэмжээ өмнөх оныхоос 75 хувиар өссөн байна. Оросын төрийн албан хаагчид төлөх хээл хахуулийн хэмжээ 328000 рубль буюу 5600 ам.долларт хүрсэн байна хэмээн Комерсант сонинд нийтэлжээ. Тэгэхдээ зарим тохиолдолд хээл хахууль үүнээс ч их байдаг хэмээн цагдаагийн албан тушаалтан Курносенко мэдэгдсэн байна. Тэрээр 2016 онд нийт хээл хахуулийн хэмжээ 298 тэрбум рубльд (5.1 тэрбум ам.доллар) хүрсэн ба энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагын хээл хахуультай холбоотой шалгасан 69000 хэргийн үр дүнгээр юм гэжээ. Яагаад өссөнийг тэрээр тайлбарлаагүй юм. Магадгүй 2014 онд ОХУ-ын хувьд олон улсын хориглолт тавьснаас рублийн ханш унасан уу, эсхүл газрын тосны үнэ огцом унаснаас болсон юм уу? Орос дахь хээл хахууль олон хэлбэрээр илэрч байна. Батлан хамгаалахын ахлах офицер төрийн худалдан авалтын ажиллагаанд давуу байдал олгосны шан харамж болгон усны хоёр скутер авсан байхад зарим албан тушаалтан асар их баялаг өмчилж байна. Шүгэл үлээгч Алексей Навальный Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хөрөнгийн жагсаалтад Италийн Тоскана дахь усан үзмийн эзэмшлийн газар, хоёр дарвуут онгоц оруулсан байх жишээтэй байна. Медведевийн хэвлэлийн төлөөлөгч бүхнийг үгүйсгээд буй юм. Харин Навальныг 16 сая рубль шамшигдуулсан хэрэгт буруутайд тооцсоныг тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Путинтэй өрсөлдөх тул түүнийг буруутгасан гэж тайлбарлаж байгаа. Транспэрэнси интернэшнл байгууллагын 2016 оны судалгааны үр дүнгээр ОХУ 176 улсаас 131 эрэмблэгдсэн