ОХУ-ын томоохон хотуудад авлигын эсрэг жагсаал болж байна

A- A A+
ОХУ-ын томоохон хотуудад авлигын эсрэг жагсаал болж байна

ОХУ-ын дорнод бүсэд анх удаа Авлигатай тэмцэх сангийн дэмжлэгтэйгээр жагсаал болж байна. Жагсаалд оролцогчид ОХУ-ын Засгийн газрын тэргүүний талаар хийсэн баримтат кинонд анхаарал хандуулахыг уриалжээ.

Авлигын эсрэг жагсаал, цуглааныг ОХУ-ын 24 хотод зохион байгуулах зөвшөөрөл олгосон байна. Москва хотод ийм арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөөгүй хэдий боловч Тверская гудамжинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хэвлэл мэдээнээс үзвэл, Владивосток хотод болсон жагсаал цуглааны удирдагчид 20,000 рублийн торгууль оногдуулжээ. Харин Хабаровск хотод болсон жагсаал цуглааны удирдагчдыг 3 цагаар түр баривчилсан байна.

Жагсаал цуглаан зохион байгуулах болсон гол шалтгааныг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн талаар баримтат кино гарсантай холбоотой гэнэ. ОХУ-ын Төрийн Дум дахь Коммунист намын бүлэг уг кинотой холбоотой асуудлаар хэрэг үүсгэж, шалгуулах тухай хүсэлтийг Холбооны мөрдөн шалгах хороонд гаргасан байна.

Эх сурвалж: http://argumenti.ru/society/2017//527272