Малайзын цагдаагийн хоёр алба хаагч авлигын хэрэгт холбогдсон байна

A- A A+
Малайзын цагдаагийн хоёр алба хаагч авлигын хэрэгт холбогдсон байна

Перлис муж дахь Малайзын Авлигатай тэмцэх газар авлигын хэргээр цагдаагийн хоёр албан хаагчийг баривчилжээ.

Тус мужийн Авлигатай тэмцэх газрын даргын хэлснээр, хоёр цагдааг 4000 ринггит (900 ам.доллар)-ын авлигатай холбоотой асуудлаар баривчилсан гэсэн байна. Хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчид навч зардаг худалдаачнаас хахуулийн мөнгө авах гэж байгаад баригдсан юм байна.

Малайз Улсын Авлигын эсрэг хорооны 2009 оны хуульд зааснаар ийм төрлийн асуудалд 20 хүртэл хоногийн хугацаагаар хорих эсвэл хахуулийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулдаг юм байна.

Эх сурвалж: https://www.malaysiakini.com/news/377204