Си Цзиньпин өөрийн зөвлөхөө гадаад руу оргон зайлсан авлигын гэмт хэрэгтнүүдийг баривчлан, авчирах чиг үүрэгтэй нэгжийн даргаар томиллоо

A- A A+
Си Цзиньпин өөрийн зөвлөхөө гадаад руу оргон зайлсан авлигын гэмт хэрэгтнүүдийг баривчлан, авчирах чиг үүрэгтэй нэгжийн даргаар томиллоо

Сахилга батыг хянан шалгах хорооны авлигатай тэмцэх газрын орлогч дарга Ли Шулэй-г тус хорооны дэргэдэх, оргон зайлсан хэрэгтнүүдийг баривчлах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирах чиг үүрэгтэй нэгжийн даргаар томилсон байна.

Тус нэгжийг 2014 онд ял шийтгэл эдлэхээс зайлсхийж оргон зугтсан хэрэгтнүүдийг авчрах чиг үүргийг гүйцэтгүүлэхээр байгуулжээ. Нэгжийн бүрэлдэхүүнд Ардын дээд шүүх, Прокурорын газар, Олон нийтийн аюулгүй байдлын яам, Гадаад харилцааны яам, Төрийн аюулгүй байдлын алба, Хууль зүйн яам, Төв банк зэрэг байгууллагуудын төлөөлөл багтдаг. 

Тэд 2015 онд хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан 100 хүний нэрсийн жагсаалтыг гарган, зарлаж байсан бөгөөд уг жагсаалтанд орсон 100 хүнээс 39-ийг нь олж, авчирсан байна. Ноён Ли-г БНХАУ-ын тэргүүн Си Цзиньпиний дотны хүн гэдэг бөгөөд түүнийг Намын сургуулийн захирлаар 2007-2012 онд ажиллаж байх үед Ли Шулэй түүний удирдлаган дор ажиллаж байгаад 2008 онд орлогч нь болж байжээ.

Ли хэлэхдээ, нэгжийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэн явуулж, хэрэгтнүүдийг, мөн тэдний хулгайлсан эд хөрөнгийг олохоо амлажээ. Шиньхуа агентлагийн мэдээлснээр, гадаад руу оргон зайлсан 951 хэрэгтнийг барьж, 1 тэрбум юань (145 сая ам.доллар)-ийн хөрөнгийг хураасан юм байна.

Эх сурвалж: http://www.scmp.com/news/china/policies-politics/article/2082458/xi-close-aide-heads-office-chasing-corruption-suspects