ОХУ-д болсон авлигын эсрэг жагсаал цуглаантай холбогдуулан авлигын нөхцөл байдлын талаар судалгаа гаргажээ

A- A A+
ОХУ-д болсон авлигын эсрэг жагсаал цуглаантай холбогдуулан авлигын нөхцөл байдлын талаар судалгаа гаргажээ

Транспарэнси интернашэнл байгууллагын гаргадаг авлигын индексийн судалгаагаар ОХУ 29 оноотойгоор 131-р байранд жагсжээ. 2016 оны судалгаагаар нэгдүгээр байранд Дани улс орсон бол ОХУ нь Иран, Непал, Кахакстан, Украйн зэрэг улсуудтай ойролцоо жагссан байна.

ОХУ-ын иргэд хамгийн их авлигажсан салбараар төрийн алба, цагдаа, шүүх, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, эмнэлэг, боловсрол, арми, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил зэргийг нэрлэсэн байна.

Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Оросын нийт компаниудын 14 хувь нь хахууль өгөх нөхцөл байдалд орж байсан байна. Тухайлбал, төрийн байгууллагатай гэрээ байгуулах, импортын зөвшөөрөл авах, барилга, байгууламж барих зөвшөөрөл авах, цахилгаанд холбуулах зэрэг шалтгааны улмаас авлигын нөхцөл бүрдэж байжээ.

2016 онд ОХУ-д 13,774 авлигын хэрэг шүүхэд шилжиж, яллах дүгнэлтүүдэд зааснаар 111 тэрбум рублийн хохирол үүсч, 11,499 хүн таслан шийтгэгдсэн байна.

Томоохон дуулиан тарьсан зарим хэргийн талаар дурдвал, ОХУ-ын Коми улсын тэргүүн Вячеслав Гайзер 3 тэрбум 500 сая рубль, Сахалинск мужийн захирагч Александр Хорошавин 522 сая рубль, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаев 116 сая рубль, Тульск мужийн захирагч Вячеслав Дудка 40 сая рубль, Кировск мужийн захирагч Никита белых 37.5 сая рублийн авлигын хэрэгт тус тус холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулж байжээ.

Эх сурвалж: http://www.kommersant.ru/doc/3255830