Киргистан улсын Хууль зүйн сайд асан Алмамбет Шыкмаматов авлигын хэрэгт холбогдлоо

A- A A+
Киргистан улсын Хууль зүйн сайд асан Алмамбет Шыкмаматов авлигын хэрэгт холбогдлоо

Киргистан улсын эрх бүхий мөрдөн шалгах байгууллагууд тус улсын Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, парламентын гишүүн, Ата-Мекен намын даргын үүргийг түр гүйцэтгэгч Алмамбет Шыкмаматовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүний хил гарах эрхийг хязгаарласан байна.

Тус улсын Аюлгүй байдлын хорооны мэдээлснээр, ноён Алмамбет Шыкмаматов 2011 онд Төрийн аудитын газарт аудитороор ажиллаж байхдаа залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, шалгаж байгаа гэнэ.

Эх сурвалж : https://www.occrp.org/ru/daily/6248-kyrgyzstan-ex-justice-minister-charged-with-corruption