Канад улсын Монреал хотын дарга асан Майкл Апплбаум-д 5 жилийн хорих ял өгөх шийдвэр гарч магадгүй

A- A A+
Канад улсын Монреал хотын дарга асан Майкл Апплбаум-д 5 жилийн хорих ял өгөх шийдвэр гарч магадгүй

Хоёр сарын хугацаанд шалгагдсаны эцэст, ноён Майкл Апплбаумын шүүх хурлын тов зарлагдсан байна.

Түүнийг залилан, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар яллаж байгаа ажээ. Түүнийг яллах болсон шалтгаан нь  тэрээр 2006 – 2012 онд хотын дарга байхдаа газрын хууль бус наймаа хийсэн, биеийн тамирын төвийг засварлах төслийн ажилд хууль бусаар оролцсонтой холбоотой юм байна. Дээрхи төслийн ажлыг баталгаажуулахын өмнө төслийг гүйцэтгэгч нараас мөнгө өгөхийг шаардаж байжээ.Түүнд оногдуулж болох ялын дээд хэмжээ 5 жилийн хорих ял юм байна. 

Эх сурвалж : http://www.cbc.ca/news/canada/montreal/michael-applebaum-who-could-face-up-to-5-years-in-prison-to-be-sentenced-today-1.4046781