Малайз Улсын Гаалийн газрын дарга авлигыг тэвчихгүй гэдгээ мэдэгдлээ

A- A A+
Малайз Улсын Гаалийн газрын дарга авлигыг тэвчихгүй гэдгээ мэдэгдлээ

Малайз улсын Гаалийн газрын даргаар саяхан томилогдсон ноён Датук Суброманиан байгууллагынхаа хэмжээнд бий болсон авлигын асуудалд анхаарч, тэмцэхээ мэдэгдэв. Тэрээр “Манай байгууллагад шударга хүмүүс байгаа хэдий ч бас шударга бус хүмүүс ч бий” гэжээ.

Малайз улсын Гаалийн газрын 14,000 алба хаагч авлигын эсрэг тангараг өргөж, авлигын шинжтэй үйлдэл бүхнийг тухай бүрт нь мэдээлж ажиллах үүрэг хүлээлээ.

Ноён Датук Суброманиан байгууллагынхаа хэмжээнд авлигын эрсдэлийн судалгаа хийж, авлигад хамгийн түрүүнд өртөх магадлалтай албан тушаалтнуудыг тодорхойлж, мөн албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдол бүрийг шалгаж байхаар зорьж байгаа ажээ. Байгууллагынхаа авлигын эрсдэлийн судалгааны аргачлалыг тус улсын Авлигын эсрэг хороотой хамтран боловсруулсан байна.

Мөн тэрээр “Энэхүү ажлыг эхлүүлснээр бид эрсдэл хаана байгааг тодорхойлж, тэрхүү дутагдалтай байгаа зүйлсийг засан залруулж, гаалийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт хийнэ” гэжээ.

Эх сурвалж: http://www.thestar.com.my/news/nation/2017/03/30/no-tolerance-for-corruption-says-new-customs-dg/