Уганда Улсын Хууль зүйн сайд Хуульчидтай холбоотой Авлигын эсрэг тунхаглал гаргалаа

A- A A+
Уганда Улсын Хууль зүйн сайд Хуульчидтай холбоотой Авлигын эсрэг тунхаглал гаргалаа

Уганда Улсын Хуульчдын холбооны ээлжит уулзалтын үеэр тус улсын Хууль зүйн сайд ноён Барт Катуриби оролцож, Хуульчидтай холбоотой Авлигын эсрэг тунхаглал гаргажээ. Уг тунхаглалын хүрээнд хуульчид шүүх засаглалын хийсэн буруу үйлдлийг илрүүлж, мэдээлж ажиллах юм.

Анхны тунхаглалыг Гана Улс байгуулж байсан бол Уганда нь ийм тунхаглал байгуулсан Африк тивийн хоёр дахь улс болж байна.

Энэхүү тунхаглал нь шүүх засаглалын бие даасан байдлыг хангах, шүүн таслах ажиллагааны шударга байдлыг нэмэгдүүлэх, шүүгч, өмгөөлөгчдийн ёс зүйг дээшлүүлэх, тэднийг аливаа гадны нөлөөнд автуулахгүй байх зорилготой ажээ.

Түүнчлэн уг тунхаглалд Уганда Улсын Хяналтын газрын дарга, Ерөнхий прокурор, Шүүхийн тамгын газрын дарга нар гарын үсгээ зурж, нэгджээ.

Арга хэмжээний төгсгөлд, ноён Барт Катуриби Хуульчдын холбооны гишүүдээс шүүх байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн талаар тухай бүрт нь мэдээлж байхыг хүссэн байна.

Эх сурвалж: http://www.newvision.co.ug/new_vision/news/1450016/chief-justice-law-society-sign-anti-corruption-declaration