Канад Улсын Квебек хот Авлигын эсрэг олон улсын стандарт болох 37000-г баталсан анхны хот боллоо

A- A A+
Канад Улсын Квебек хот Авлигын эсрэг олон улсын стандарт болох 37000-г баталсан анхны хот боллоо

Олон улсын стандартчиллын байгууллага олон улсын бусад байгууллагатай 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж, олон улсад тулгараад байгаа авлигын асуудлыг шийдвэрлэхэд баримтлах “Стандарт 37000”-ыг боловсруулсан байна.

Олон улсын 37000 стандарт нь байгууллагын үйл ажиллагааг авлигаас урьдчилан сэргийлж, авлигын асуудлыг олж илрүүлэх, мэдээлж байх тогтолцоог бий болгож, ажилчдын ёс зүйг дээшлүүлж, дотооддоо санхүүгийн хяналт шалгалт, эрсдэлийн үнэлгээ, авлигатай тэмцэх сэдвээр сургалт зохион байгуулахад баримталж, ашиглах боломжоор хангах зорилготой юм.

Уг стандарттай холбоотой сургалтыг Монреал хотын Эрүүгийн цагдаагийн дарга асан Жеан Борду зохион байгуулж байгаа юм байна. Түүний хэлснээр “”Уг стандарт нь хувь хүний шударга байдлыг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр байгууллагын хэмжээнд шударга байдлыг хангах арга хэмжээг бий болгож, чиглүүлж өгдөг ач холбогдолтой” ажээ.

Олон улсын стандартчиллын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч байгууллага дотооддоо болон гаднаас шалгалт хийлгэж, олон улсын стандартад үйл ажиллагаагаа нийцүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг юм байна.

Эх сурвалж: http://montrealgazette.com/news/local-news/quebec-has-a-new-anti-corruption-hammer-and-its-called-iso-37001