Молдав улсын Эдийн засгийн дэд сайд гэрийн хорионд орлоо

A- A A+
Молдав улсын Эдийн засгийн дэд сайд гэрийн хорионд орлоо

Авлигын хэрэгт холбогдсон Молдав улсын Эдийн засгийн дэд сайд Валерий Трибой-г Кишинев хотын дүүргийн шүүх 30 хоногийн хугацаагар гэрийн хорионд байлгах шийтгэл оногдуулсан байна.

Тус улсын прокурорын мэдээлснээр, түүний нөхцөл байдал болон биеийнх нь эрүүл мэндэд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэнэ.

Өнгөрсөн сарын 31-ний өдөр ноён Валерий Трибой-г албан тушаалаа урвуулан ашиглаж, төрд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилсан юм байна.

Эх сурвалж: https://russian.rt.com/ussr/news/374653-sud-arest-zamministr-moldaviya