Тайландын Вант Улсын Авлигын эсрэг үндэсний хороо бие даан хэрэг үүсгэж, шалгах эрхтэй боллоо

A- A A+
Тайландын Вант Улсын Авлигын эсрэг үндэсний хороо бие даан хэрэг үүсгэж, шалгах эрхтэй боллоо

Тайландын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тус улсын Авлигын эсрэг үндэсний хороо (АЭҮХ)-г бие даан хэрэг үүсгэж, шалгах эрхтэй болгожээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор АЭҮХ нь гагцхүү ямар нэгэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тохиолдолд л хэрэг үүсгэн, шалгадаг журамтай юм байна.

Тайланд улсын Үндсэн хуулийн эхийг боловсруулсан Мичай Ручупан “Ийм нэмэлт өөрчлөлт оруулснаар тус байгууллага нь цагдаагийн болон хууль сахиулах бусад байгууллагуудын оролцоогүйгээр хэрэг шалгах бүрэн эрхтэй болж байгаа юм” гэсэн байна. Түүнчлэн авлигатай тэмцэх чиг үүрэгтэй энэ байгууллага нь бусад хууль сахиулах байгууллага, мөрдөн байцаагч нараар дамжуулан хэрэг үүсгэж, шалгуулах эрхтэй болгосон ажээ.

АЭҮХ-ны удирдах зөвлөлийн дарга Прамон Сутивонг-ийн хэлснээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь манай байгууллагын онцлогийг харуулж, томилгооны ил тод байдлыг хангах болно гэсэн байна.

Эх сурвалж: http://www.nationmultimedia.com/news/national/30311132