Нигер улсын Газрын тосны сайд асан мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна

A- A A+
Нигер улсын Газрын тосны сайд асан мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна

Нигер улсын Газрын тосны сайд асан  сонгуулийн хорооны албан тушаалтнуудыг Ерөнхийлөгчид нэр дэвшигч Гудлак Жонатанд санал өгүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт холбогдсоныхоо дараа бас мөнгө угаасан хэрэгт давхар холбогдож татагдсан байна.

Нигер улсын дээд шүүх Диезани Алисон Мадукэ-г болон сонгуулийн хорооны гурван албан тушаалтныг ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөх өдөр хахууль өгч, авсан хэрэгт буруутгажээ.

Мадукэ нь ноён Гудлак Жонатаныг 2010-2015 онд Ерөнхийлөгчөөр ажиллах байх үед Засгийн газрын гишүүнээр нэр хүндтэй ажиллаж байсан боловч тус улсын Төв банкны захирлын мэдээлснээр түүнийг ажиллаж байх үед газрын тосны бүртгэлийн материалаас 20 сая ам.доллар алга болсон гэж үзжээ.

Шүүх хуралд Мадукэ өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж, харин сонгуулийн хорооны хоёр ажилтан өөрсдийгөө мөн адил буруугүй гэсэн бол нэг ажилтан өөрийнхөө гэм бурууг хүлээжээ.

Мадукэ өмнө нь Лондонд ажлын томилолтоор явж байхад нь тус улсын эрх бүхий байгууллагаас түүнийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэж, байцаалт авч байсан байна. Ингээд тэрээр Ерөнхийлөгч асан Жонатаны Засгийн газрын гишүүдээс шалгагдаж байгаа анхны сайд болж байгаа юм байна.

Эх сурвалж: https://www.occrp.org/en/daily/6297-nigerian-ex-oil-minister-charged-with-money-laundering