Итали улсад авлигын асуудалд холбогдсон нэгэн бизнесмен Азербайджан улсын төрийн тэргүүний гэр бүлтэй холбоотой болох нь нотлогдлоо

A- A A+
Итали улсад авлигын асуудалд холбогдсон нэгэн бизнесмен Азербайджан улсын төрийн тэргүүний гэр бүлтэй холбоотой болох нь нотлогдлоо

Итали улсад 4-р сарын дундуур эхлэх шүүх хурлын асуудал нь Азербайджан улсад 2013 онд болсон хүний эрхийн томоохон зөрчлийн асуудалтай холбоотой байж магадгүй байна.

Хэрэгт холбогдогч этгээд нь оффшор бүсээр дамжин орж ирсэн 2,3 сая еврог Европын холбооны парламентын Итали улсын төлөөлөгч Лука Волонтэд өгснийг уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар илрүүлсэн гэжээ.

Хөрөнгийг Азербайджан улсын төрийн тэргүүний дотны хүний эзэмшдэг Бактелеком компаниас шилжүүлж, Хайлукс сервисис компанийн Эстони дахь дансаар дамжин түүний дансанд хийсэн байна.

Прокурорын үзэж байгаагаар, уг хөрөнгө нь Азербайджан улсад болсон хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан Европын холбооноос гаргах шүүмжлэлийг дарах зорилгоор Волонтэд өгсөн гэнэ.

Прокурорын байгууллага Волонтэг 2012-2014 онд 2,3 сая евро авсан гэж буруутгаж байгаа боловч уг хэрэгтэй холбоотой нэмэлт баримтад Бритиш Хайлукс Сервисис компаниар дамжин 2013-2014 онд 1 тэрбум орчим евроны гүйлгээ хийгдсэн талаар дурьдагджээ. Энэ хэргийн асуудал нь Волонтэтэй холбоотойгоос гадна бас нэлээд олон хүнтэй хамааралтай байж болзошгүй юм байна.

Эх сурвалж: https://www.occrp.org/ru/investigations/6301-businessman-suspected-in-italian-bribery-case-linked-to-azerbaijan-s-first-family